Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдөр Засгийн газрын шийдвэрээр Ховд аймгийн Мянгад суманд байрлах Халзан бүрэгдэйн ордод хамаарах хоёр тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжийн дагуу судалж, орон нутгийн иргэдийн санал хүсэлтийн дагуу арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Тус ордод хоёр тусгай зөвшөөрөл бий. Тодруулбал, тус ордыг “Монголиан нэшнл рийр ийрт” гэх компани эзэмшиж байгаа юм. Тус компанийн хувьцааг 100 хувь Худалдаа хөгжлийн банк эзэмшдэг. Анх 2001, 2004 онд лиценз олгож эхэлсэн юм байна. Газрын ховор элментийн нөөцтэй, 268 сая тонн хүдэртэй гэсэн нөөцийн бүртгэлтэй. Эцсийн бүтээгдэхүүн буюу1.2 сая тонн исэл байна. Монгол Улсын нийт баялагийн нөөцийг 30 хувь нь энэ ордод бий. Уул уурхайн яамнаас уурхайн үйл ажиллагааг түр зогсоох улсын байцаагчийн акт дөрөвдүгээр сарын 29-нд гарсан байдаг.
Тодруулбал, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй зэрэг зөрчлүүд байна. Акт тавигдсан ч үйл ажиллагаа нь явж байсан учраас Засгийн газар тогтоол гаргалаа. Халзанбүргэдэйн ордод олборлолт явагдаагүй байгаа. Харин хайгуулын үйл ажиллагаа явж байсан. Б.Бат-Эрдэнэ сайд бид хоёр газар дээр нь ажиллаж танилцсан. Газрын ховор элемэнт олборлох талаар өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг байгаа. Тус ордын тусгай зөвшөөрлийг цуцласан юм биш. Хайгуулын үйл явцыг түр зогсоож байгаа юм” гэлээ.
| Ж.ГАНБААТАР: Халзан бүргэдэйн орд газарт хайгуул хийж байсан компанийн үйл ажиллагааг зогсоолоо |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |