Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Манай улс валютын нөөцөө нэмэгдүүлэхэд 3.9 тэрбум сая ам.доллар буюу дөрвөн тэрбум ам.доллар хүрэхэд 67 сая ам.доллараар дутуу байна. Энэ нь төгрөгийн ханш тогтвортой байх нөхцлийг баталгаажуулж байна. 2023 онд эдийн засгийн бодлогыг тодорхойлохдоо ковидын өмнөх эдийн засгийн байдалд хүргэх зорилт тавьсан.
Эхний найман сарын байдлаар экспортын хэмжээ нэмэгдэж 41 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь цар тахлын өмнөх үеэс 16 ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа юм. Засгийн баяжмалын экспорт 45 мянган тонноор өссөн байна. Энэ нь валютын нөөц нэмэгдэхэд том дэмжлэг боллоо. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалж эхэлсэн нь том дэмжлэг болж байна. Уул уурхайн салбарт чиглэсэн арга хэмжээг цаашид улам сайжруулна. Ингэхдээ жонш, төмрийн хүдрийг биржээр арилжаалахад бэлдэх ажлыг холбогдох газруудад үүрэг болголоо. Мөн мөнгө, зэсийг биржээр худалдаалдаг болно. Биржээр зарж байгаа бүтээгдэхүүнийг хилээр гаргахдаа тусгай гарцаар гаргадаг болох үүрэг чиглэл өглөө. Биржээр зарагдсан бүтээгдэхүүн хурдан гаргадаг нөхцөл боломжийг бүрдүүлж, өрсөлдөөн бий болгож байна. Биржээр нүүрс худалдаалж эхэлснээс хойш хил орчмын үнэ 500 орчим тэрбум төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Хил дээрх нүүрсний дээжийг шинжилдэг лаборатори бий болгоно.
Жижиг Тавантолгойн БЭТ-ийг буулгасантай холбоотой гааль, татварын автомат бүртгэлийн системд хилээр гарч байгаа бараа бүтээгдэхүүнийг хянах үүрэг өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт ил тод байдлыг бий болгох юм. Хаалганы цаана сууж, өндөр дүнтэй гэрээ байгуулдаг байдлыг зогсоохоор ажиллаж эхэлсэн. Харамсалтай нь, жижиг Тавантолгойн БЭТ бууснаар энэ үйлдэл дахин гарч эхэлсэн. Үүнийг таслан зогсооно” гэлээ.
| Ч.ХҮРЭЛБААТАР: Жонш, төмрийн хүдрийг биржээр арилжаалахад бэлдэх ажлыг холбогдох газруудад үүрэг болголоо |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |