Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба нарын удирдлагууд, ҮБХИС-ийн эрдэмтэн багш, генерал, офицер, алба хаагч, сонсогч, сурагчид оролцлоо.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ "Эх орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай албанд нэгэн сэтгэлээр зүтгэх зорилго өвөрлөн, хүсэл тэмүүллээр жигүүрлэж, Монгол цэргийн ариун жагсаалд жигдрэн жагссан эрхэм дүү, сонсогч нартаа баярын мэнд дэвшүүлье. Та бүхнийг хараад яг энэ жагсаалын талбайд 30 гаруй жилийн өмнө цэргийн анд нөхдийнхээ хамт жагсаж байсан сайхан дурсамж маань санаанд тодрон зурайж байна..
Батлан хамгаалах яамнаас ҮБХИС-ийн сургалт, судалгааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар зарим тодорхой арга хэмжээг авч байгаа билээ. Тухайлбал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, батлан хамгаалах болон боловсрол, шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжид нийцүүлэн их сургуулийн ахисан түвшины сургалтын албыг “Эрдмийн сургууль” болгох шийдвэрийг миний бие өнгөрсөн онд гаргаж, “БХЯ-аас эрдэмтэн бэлтгэхэд баримтлах бодлого”-ыг баталсан. Одоо зөвхөн хэрэгжилтийг нь шинжлэх ухааны үндэстэйгээр үр дүнтэй зохион байгуулах ажил та бүхний өмнө үлдээд байна. Үүний тулд Эрдмийн сургуулийн сургалтын орчинг сайжруулах, чадварлаг болоод оюунлаг хүний нөөцөөр бэхжүүлэн, доктор, магистрын сургалтад чанарын эрс өөрчлөлт гаргах талаар санаачлагатай ажиллахыг их сургуулийн удирдлага, Эрдмийн сургуулийн хамт олонд даалгаж байна.
Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн Цэргийн нэгдсэн дээд сургуулийг дөрвөн жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлээд байгаа бөгөөд энэ хичээлийн жилд Батлан хамгаалахын удирдлагын академийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн статусыг дээшлүүлж, “Политехник коллеж” болгон мэргэжлийн дипломын боловсрол олгох сургалтыг явуулах, түүнчлэн иргэний хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг Аюулгүй байдлын дээд сургуулийн бие даасан байдлыг хангах зэрэг чухал шийдвэрийг гаргахаар төлөвлөж байна" гээд Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь “Эх оронч үзэл”-ийн голомт, манай улсын хүүхэд залуус, ард иргэдэд “Эх оронч үзэл”-ийг түгээгч төв байх ёстойг тодотголоо.
Мөн Батлан хамгаалахын сайдын хувьд Монгол Улсын Засгийн газрын болон батлан хамгаалах салбарын бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд, мөн та бүхний эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах үйлсэд оруулах хувь нэмрийг өргөжүүлэхэд, ҮБХИС-ийн сургалтын үйл ажиллагааг сайжруулахад бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллах болно.
Цаашид олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, өөрчлөлтийн хандлагад нийцсэн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухаанч санал, зөвлөмж, мэдээллээр Батлан хамгаалах яамыг хангах чадавхыг дээшлүүлэх, үндэсний онцлогт нийцсэн цэргийн урлагийг хөгжүүлж, цэргийн сургалт бэлтгэлд нэвтрүүлэх чухал үүрэг БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачдын өмнө тавигдаж байгаа бөгөөд тус хүрээлэнг үндэсний болон гадаадын улс орнуудын ижил төстэй судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл миний бие дэмжин ажиллана гэлээ.
| ҮБХИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |