МАН нүүрсний хулгайн хэргээ дахиад л илрүүж чадахгүй, Хөгжлийн банк, ЖДҮ шиг холион бантан болгоод өнгөрөх нь нэгэнт тодорхой боллоо. Бүтэн жилийн дараа нүүрсний гэх тодотголтой хэргийн шүүх хурлын сураг гарсан ч өнөөдрийг хүртэл хэрхэх нь тодорхойгүй, хаалттай нууц хэвээрэй байна. Өчигдөр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг товлогдсон ч нэг хүний өмгөөлөгчийн шүүх хурал дахцсан гэх шалтгаанаар есдүгээр сарын 12 хүртэл хойшлогдов. Олны анхааралд хэдийнэ орсон ил хэргийг аль оны өмнө шалгаж эхэлсэн ч хэргийг сунжруулсаар өнөөдөр шүүх хурлынхаа товыг ч тогтоогүй өдийг хүргэж байна. Хөхөө өвлийн хүйтэнд Сүхбаатарын талбайд хэдэн мянгаараа жагсаж, хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлсэн хариуцлага нэхэж, Төрийн ордон руугаа дайрах хүртлээ өндрийг авсан дуулиант хэрэг өнөөдөр бодит байдал дээрээ ийм л янзтай чимээгүй өрнөж байна. Тэр байтугай хар шүхэртэй хамгаалагч нараар бичүүлэн байж, хэдэн мянган жагсагчийн өмнө өгсөн Ерөнхий сайдын амлалт өнөөдрийг хүртэл биелэлээ олсонгүй.
Түүгээр ч зогсохгүй нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсод эхнээсээ гэм буруугүй хэмээн хэвлэлийнхний өмнө пээдэлзэж, хэлмэгдүүлж байна хэмээн томорцгоох болов. Тодруулбал өчигдөр болсон нүүрсний хулгайн гэх хэргийн шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан “Шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт өглөө. Үнэн, бодит байдлыг олон нийт хараг ээ. Хангалттай удаан хугацаанд нүүрсний хулгайч мэтээр гүтгэлээ. Надад нүүрстэй холбоотой нэг ч асуудал байхгүй. Намайг улстөрөөс холдуулах гэсэн явуулга олон сар үргэлжиллээ.Би эх орон, ард иргэдийнхээ талд хатуу зогсож, маш зоригтой үйл ажиллагааг явуулсан. Үүнийхээ үр дүнд олон хүний эрх ашгийг хөндөж чадсан юм байна гэдгээ харж байгаа. Би ч бас иргэдтэйгээ адил нүүрсний хэргийг чин шударгаар илрүүлээсэй гэж хүсэж байна. Надад үндэслэлгүй хөрөнгөжсөн, бүлэглэж гэмт хэрэг хийсэн зүйл огт байхгүй” хэмээн улаан цайм мэлзэж, өөрийгөө өмөөрч харагдана лээ.
Энэ байдлаар нүүрсний хулгай хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан хуулийн хариуцлага хүлээх нь битгий хэл Хөгжлийн банкны хэрэгт шүүгдсэн “Бэрэн групп”-ын захирал Б.Мөнхтөр шиг инээгээд, алга ташаад л гараад ирэх юм байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас зээл авч, авсан зээлээрээ казино тоглочихсон гэх баримт нь олны өмнө ил байсаар байтал Б.Мөнхтөр шүүхээс торгуулиад ялаас мултарсан удаатай. Энэ байдлаар МАН монголчуудыг ахиад л хуурна. Хөгжлийн банкнаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний зээл авагсдынхаа толгойг илж, цаагуураа найрсаж, шан харамжаа цүнхлээд өнгөрсөн шигээ нүүрсний хулгайн гэгдэх хэрэгт орооцолдогсдыг тэгсхийгээд л өнгөрүүлнэ. Үнэн хэрэг дээрээ эд Хөгжлийн банкны дуулианыг Ё.Баатарбилэгээр, ЖДҮ-гийн хэргийг Б.Батзоригоор, 60 тэрбумын хэргийг Ц.Сандуйгаар туг тахиад өнгөрсөн шигээ нүүрсний хулгайн хэргийг төрийн өмчийн компанийн хэдэн дарга нараа шоронд явуулаад хаах гэж байгаа нь тодорхой боллоо. Энэ талаар ч өчигдрийн шүүх хуралдааны үеэр нүүрсний хулгайн хэргээр ял эдэлж байгаа Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал Б.Ганхуяг тодорхой байр сууриа илэрхийлнэ лээ. Тэрбээр "11 хүний хэрэг дунд нэг шанага ч нүүрсний асуудал яригдахгүй гэдэг нь тодорхой. Би ганцаараа есөн сар цагдан хоригдож байна. Тиймээс үүнийг эртхэн хүмүүст хэлж, ойлгуулахын тулд хурлыг хойшлуулж болохгүй гэсэн саналтай байна" хэмээсэн байна.
Эргэн сануулахад үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийн тухайд, Т.Аюурсайхан халаас нэгтэй хамтрагч, хамтран жагсагч Б.Ганхуягийгаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсоны дараагаас буюу 2018 оноос хурдан удмын адуу сонирхох болж, Дорнод, Хэнтий, Сүхбаатарын угшилтай хурдан удмын морьдыг 20-30 мянган ам.доллароор үнэ цохин худалдан авч эхэлсэн. Улмаар хадам ээж Т.Сээтэн, хадам ах Л.Цогбат нарынхаа нэр дээр Хүй долоон худагийн Дааган толгойд 2.0 га газар авч, хурдан удмын адуу жүчээ, амралтын бааз байгуулсан. Мөн Т.Аюурсайханы Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар ажилладаг үеэл эгч Г.Саран нарын үеэлүүд нь Дорнод аймагт амьдардаг. Тэднийхээ нэр дээр мөн Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хурдан удмын 100 гаруй адууны жүчээ, амралтын бааз байгуулсан. Хувийн бизнесгүй, сарын сая төгрөгийн цалинтай Т.Аюурсайхан ингэж хурдан удмын адуун сүрэгтэй болж, хэд хэдэн адууны жүчээ, амралтын бааз байгуулсан хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй. Өөрөөр бол, “Нүүрсний хулгай”-н мөнгөөр хурдан удмын адуу худалдан авч, адууны жүчээ, амралтын бааз байгуулсан нь тогтоогдсон.
Цаашилбал, Т.Аюурсайхан Б.Ганхуягтай хуйвалдаж, Хятадын компаниудад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг дамлаж, нүүрсний гэрээ тутмаас хувь хүртэж байсан. Улмаар Т.Аюурсайхан “Нүүрсний хулгай”-н мөнгөө туслах И.Даваадоржоороо дамжуулан, хаус хотхон барьж угаасан. Тодруулбал, Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийн төрсөн эгч И.Чанцалдулам, эхнэр Д.Дэлгэрмаа, хамтрагч Г.Гантөмөр нарын “Лаки лайф” ХХК нь Ар гүнтийн аманд “Ар гүнт вилла” нэртэй, нийт 69 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барьсан. Тэд тус хотхоны хаусуудыг нийт 20 тэрбум төгрөгөөр зарж, “мөнгө угаасан” хэргээр шалгагдаж байгаа. Мөн Т.Аюурсайханы туслах И.Даваадорж нь эхнэр Д.Дэлгэрмаа, хамтрагч Г.Гантөмөр нарын “Мон версус” ХХК-ийн нэр дээр Богдхан уулын Арцатын аманд 1.5 га газар авч, тус газар дээрээ 39 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барихаар газар шорооны ажлаа эхлүүлээд байхдаа баригдсан гэх баримтууд бий.
| ШҮҮХИЙН ХААЛГААР АЛГА ТАШААД ГАРДАГ ДАРААГИЙН Б.МӨНХТӨР Т.АЮУРСАЙХАН БОЛОХ УУ |
|
Спортын 11 төрлийн 78 тамирчинд, 2025 онд 2 тэрбум, 130 сая төгрөг олгожээ
2025-12-23 14:12:14
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2025-12-23 12:59:54
Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2025-12-23 09:49:27
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2025-12-23 09:00:00
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА
2025-12-23 07:00:01
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 12 хүн авран хамгаалжээ
2025-12-22 13:36:45
Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
2025-12-22 13:33:48
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2025-12-22 13:17:48
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2025-12-22 13:15:54
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2025-12-22 13:13:21
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-12-22 13:08:56
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-22 13:07:15
2025 он: Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлав
2025-12-22 11:29:23
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 10:45:49
Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна
2025-12-22 10:40:23
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт албан хаагчид 12 иргэний амийг авран хамгааллаа
2025-12-22 10:10:22
К.Ёолк “Алтан Бүргэд” наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртлээ
2025-12-22 07:05:00
“Ихэр бээлий” клубийн А.Мөнгөнзул “Говийн бүс”-ийн тэмцээнд түрүүллээ
2025-12-22 07:00:00
АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
2025-12-22 07:00:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-22 07:00:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-22 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-22 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-12-22 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2025-12-22 07:00:00
МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ
2025-12-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |