ТЭРГҮҮН ДЭД ДАРГА С.БАЯРЦОГТ
Сангийн сайд асан С.Баярцогтыг АН-ын тэргүүн дэд даргаар томилж, Л.Гантөмөр өөртөө хань хийв бололтой. Анх Ардын их хуралд дептатутаар сонгогдож, тухайн үедээ хамгийн залуухан улстөрчөөр тодорч байсан тэрбээр УИХ-д дөрвөн удаа сонгогдож, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайдаар ажилласан туршлагатай улстөрчийн нэг билээ. Алтангадас фракцаас угшигтай түүнийг энэ удаад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн фракцыг төлөөлж АН-ын дэд дарга болсон гэх нь таамаг олны дунд байна. Сангийн сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээтэй холбоотой дуулианд холбогдож, “аавын хаалга” хүртэл татаад амжсан. Түүний хувьд өнгөрсөн удаагийн сонгуулиар сонгуулийн компанит ажлынхаа үеэр хуулийн байгууллагад шалгуулж, цагдан хоригдож, сонгуульд ялагдал хүлээсэн. Түүнээс хойш улс төрөөс хэсэг хөндийрсөн ч намын эд хагарал бутралын үед улс төрд эргэн ирж, АН-ын даргын сунгаанд хүч сориод амжсан. Ийн түүнийг АН-ын даргад нэр дэвшиж байхад МАН-тай тохиролцож, АН-ыг МАН-д бэлэглэнэ гэх хардлага ч олны дунд яваад амжсан. Ямартай ч оффшор бүсэд их хэмжээний хөрөнгөтэй гэх дуулианы эзэн С.Баярцогт АН-ын тэргүүн дэд даргаар томилогдлоо. Түүнийг улс төрд эргэн ирж, хамгийн дотны найз Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэргийг цайруулна гэх тохироо хийж байгаа гэх хардлага ч олны дунд байдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ш.ТҮВДЭНДОРЖ
УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржийн хувьд МОАХ-ны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, МОАХ-ны гүйцэтгэх захирал, Нийслэлийн Ардчилсан намын дарга, Батлан хамгаалахын сайдын албыг тус тус хашиж байсан АН-ын ахмад гишүүдийн нэг. Мөн 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байв. МоАХ-аас гаралтай түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн фракцаас нэр дэвшүүлсэн нь тодорхой байна.
ЕРӨНХИЙ САЙД АСАН Р.АМАРЖАРГАЛ
Тэрбээр анх 1996, 2004, 2008, 2012 онын сонгуульд өрсөлдөж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөн 1998 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. Түүний дараа 2000 онд 21 дэх Ерөнхий сайдаар сонгогдсон байдаг.
НДЕГ-ЫН ДАРГА АСАН Ц.УРТНАСАН
Ц.Уртнасан АН-ын хэрэг эрхлэх газрын газрын даргаар ажиллаж байсан. Түүнийг С.Эрдэнэ сайд байх үед Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан учир “С.Эрдэнийн фракцыг төлөөлж байгаа” гэж улс төрийн хүрээллийнхэн ярьж буй. Уг албан тушаалд байхдаа сангийн мөнгийг шамшигдуулсан гэх хэрэгт холбогдож байсан удаатай.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Р.ЭРДЭНЭБҮРЭН
Р.Эрдэнэбүрэн ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөх ажиллаж байсан. Мөн БХБЯ болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд Төрийн нарийн бичгийн даргын албыг хашсан. Тэрбээр Авлигатай тэмцэх газар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгагдаж байсан. Мөн авлига, албан тушаалын хэргээр цагдан хоригдож байсан удаатай.
АРДЧИЛСАН НАМЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Ц.ЖАДАМБА
Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн даргаар ажилласан.
Ж.БАЯРМАА, П.БАТЧИМЭГ, Т.ПҮРЭВХАТАН
Ардчилсан нам энэ удаа гурван эмэгтэйг дэд даргаар сонгосон. Ж.Баярмаа нь “Авлигагүй сонгууль-тунгалаг сонгууль” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. П.Батчимэг: Хан-Уул дүүргийн НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Мөн БСШУ-ны яамны мэргэжилтэн, “АПУ Трейдинг” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг. Харин Т.Пүрэвхатаныг Х.Баттулгын фракцыг төлөөлж сонгогдсон гэлцэж байгаа. Учир нь нь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын өнгөрсөн оны наймдугаар сард зохион байгуулсан Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар АН-ын дэд даргаар сонгогдож байсан удаатай.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА АСАН О.АЛТАНГЭРЭЛ
Тэрбээр Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга, Хууль зүйн яамны бодлого хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн өмнө нь намын даргад нэрээ дэвшүүлж байсан удаатай. Түүний Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талын хүн гэлцдэг.
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДАРГА АСАН Б.ГАЛИНДЭВ
Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын фракцын хүн учир АН-ын дарга асан С.Эрдэнийг шалгуулах хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд гаргаж байсан гэдэг. Тэрбээр Намтар судлалын хүрээлэнд гүйцэтгэх захирал, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албаны дарга, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын дэд захирал, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга, Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний Тэргүүнээр ажиллаж байсан туршлагатай.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АН-ЫН ДАРГА Ш.ЖАНДОС
Тэрбээр Баян-Өлгий аймгийн АН-ын дарга, ИТХ-ын төлөөлөгч, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын нарийн бичгийн дарга, Геологийн төв лабораторийн Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байсан. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн үйлчилгээний хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан
АН-ЫН УЛС ТӨРИЙН БОДЛОГО ХАРИУЦСАН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН С.БУЯНДЭЛГЭР
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын даргаар түр хугацаанд ажиллаж байхдаа түүний АН-ын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар томилж байсан. Угтаа тэрбээр улс төрийн туршлага багатай ч намын дэд даргаар сонгогдоод буй.
АН-ЫН ЕНБД АСАН Ч.ӨНӨРБАЯР
Тэрбээр Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн, НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцын хэрэгжилтийг үнэлэх шинжээч, “Эрх зүйт ёс” сангийн үүсгэн байгуулагч, тэргүүнээр ажиллаж байсан туршлагатай. Түүнийг өнгөрсөн хугацаанд намынхаа эв нэгдлийн төлөө тууштай ажилласан гэж улс төрчид үнэлдэг. Намын ЕНБД-ын үүргээ сайн гүйцэтгэсэн учир дахин сонгогдоно ч гэлцэж байсан.
АН-ЫН ДОТООД СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА АСАН Ц.МӨНХЖАРГАЛ
Тэрбээр АН-ын Дотоод Сонгуулийн Хорооны дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улт төрчид түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын фракцын хүн гэж ярих нь бий.
АН-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА АСАН Э.ОДБАЯР
Тэрбээр 2017 онд АН-ын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Түүнийг мөн л улс төрчид С.Эрдэнийн фракцын хүн гэлцдэг. Энэ удаад АН-ын ажлын албаны даргаар ажиллаж байгаад дэд даргаар сонгогдлоо.
| АН-ЫГ НЭГТГЭХ 16 ДАРГЫН ХЭН НЬ ХЭН БЭ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |