Унгар Улсад анх удаагаа одоо зохион байгуулагдсан 19 дэх удаагийн хөнгөн атлетикийн дэлхийн аваргын 2023 оны тэмцээн есөн өдрийн турш онц сонирхолтой өрнөсөөр ийнхүү өндөрлөлөө. Будапешт хотод болсон энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 202 орны 2187 тамирчид 49 төрөлд өрсөлдсөн. Зохион байгуулагч Унгар Улсаас анх удаагаа маш олон буюу 63 тамирчид оролцсоноос нэг хүрэл медаль авлаа.
Өмнөх тэмцээнүүдэд 11-16 тамирчид л оролцдог байсан бол эх орондоо зохион байгуулснаар ирээдүйн олон залууст хүсэл мөрөөдлийг нь нээж өглөө. Медалийн чанар болон тоогоор дэлхийн хамгийн хүчирхэг АНУ урьдын адил бусад орнуудыг тэргүүлэв:
АНУ 12 алт, найман мөнгө, есөн хүрэл (29 медаль)
Канад дөрвөн алт, хоёр мөнгө, (6 медаль)
Испани дөрвөн алт, нэг мөнгө, (5 медаль)
Ямайк гурван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл (12 медаль)
Кени гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл (10 медаль)
Этиоп хоёр алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл (10 медаль)
Их Британи хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл (10 медаль)
Нидерланд хоёр алт, нэг мөнгөн, хоёр хүрэл (5 медаль)
Норвеги хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл (4 медаль)
Швед хоёр алт, нэг мөнгө, (3 медаль)
Хамгийн олон тамирчдаа илгээсэн орнуудаас Франц , Япон, Хятад , Бразил Улс нэг ч медаль авч чадсангүй. Монгол Улсаас дөрвөн тамирчин оролцож марафонд уралдсан бол гавьяат тамирчин Б.Сэр-Од 11 удаа дэлхийн аваргад оролцсон гэдгээр геннисийн номонд бичигдэн түүхэн хүн боллоо. Дараагийн ДАШТ 2025 онд Ази тивд Япон Улсын Токио хотод болно.
| Хөнгөн атлетикийн дэлхийн аварга өндөрлөв |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |