• Өнөөдөр 2025-07-16

ҮБХ: АН-ын дарга Л.Гантөмөр дэд даргад томилох 15 хүний нэрийг зарлалаа

2023-08-28,   1207

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр болж байна.  Хуралдаанаар Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах тухай, Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, дэд даргын томилгоог хэлэлцэж байна.
 
Тэгвэл АН-ын дарга Л.Гантөмөр дөнгөж сая намын дэд даргад нэр дэвших  15 хүний нэрийг танилцууллаа.
 
Тодруулбал, дэд даргаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ч.Өнөрбаяр, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга асан Ц.Жадамба, АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Баярмаа, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, АН-ын дэд дарга асан Р.Эрдэнэбүрэн, СХД-ийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга асан П.Галиндэв, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, хуульч О.Алтангэрэл, АН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга  асан И.Мөнхжаргал, Ш.Жандос, н.Бүрэнжаргал, Т.Пүрэвхатан, П.Батчимэг, н.Буяндэлгэр, АН-ын ажлын албаны дарга Э.Одбаяр нарыг нэр дэвшүүлсэн байна.

ҮБХ: АН-ын дарга Л.Гантөмөр дэд даргад томилох 15 хүний нэрийг зарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-28 22:31:09
    Иргэн: 15 толгойтой атгаалжин хар мангас гэж…
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-28 22:31:08
    Иргэн: 15 толгойтой атгаалжин хар мангас гэж…
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-28 22:19:39
    Цэг: Мөхөл болжээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188