• Өнөөдөр 2025-07-16

Д.ГАНБАТ: Үндэсний хоёр том намын нэгийг гаднаас нь болон дотроос нь хүчгүй болгож байна

2023-08-28,   660

Ардчилсан намын ҮБХ-ны хуралдаан эхлэх гэж байна.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Дүрмээ тогтохгүй, хуулиа ярихгүй болохоор эхнээсээ хурал үймээнтэй байна.
 
Ардчилсан намын хуралд гишүүд нь суудаггүй. Ардчилсан намын гишүүд нь ҮБХ-оо байгуулдаг. Тэгэхгүй хэн дуртай нь дуртай хүнээ оруулж болохгүй. АН-ын ҮБХ 2022 оны гуравдугаар сарын 30-нд хуралдаж, дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлсэн. Энэ дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлсэн ҮБХ нь хүчин төгөлдөр ҮБХ болно. Мөн Улсын дээд шүүхэд Л.Гантөмөрийг бүртгүүлсэн. Ардчилсан нам одоо эвлэрэх цаг болсон. Гэтэл Үндэсний хоёр том намын нэгийг гаднаас нь болон дотроос нь хүчгүй болгож байна. Энэ маягаараа 2024 оны сонгуулийг ард түмний өмнө сонголтгүй сонгууль болгох гээд байгаа юм. Гишүүдийн болон ард түмний өмнө сонголт бий болгох хэрэгтэй. Бид хамгийн түрүүнд ҮБХ-гоо бүрэн бүтэн болгох хэрэгтэй. МАН-нхан оролцдоггүй зүйл гэж байхаа болилоо” гэлээ. 
 

Д.ГАНБАТ: Үндэсний хоёр том намын нэгийг гаднаас нь болон дотроос нь хүчгүй болгож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-28 13:13:08
    бидон: Гамбаа чи л дарга бол наад духнууд ч үнэхээр чадал алга
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188