"Эрдэнэт үйлдвэр"-ийн уурхайчид энэ сарын 30-наас ажил хаялт зарлах болсноо мэдэгдэв. Төсвийн орлогын талыг бүрдүүлдэг "Эрдэнэт үйлдвэр"-ийн уурхайчид ажил хаялт зарлаж, энэ үйлдвэр "тэг" зогсвол эдийн засагт учруулах хохирлыг нь төсөөлөхөд ч бэрх. Атал, нийгмээрээ нэг их анхаарч, анзаарч байгаа янз алга. Хямралын он жилүүдэд "Эрдэнэт үйлдвэр" л эдийн засгийг тэжээж, халдварт тахлын хоёр жил ч “Эрдэнэт үйлдвэр” л тог цахилгаан, ус дулааны төлбөрийг төлж байсныг Ардын нам ч, ард түмэн ч мартсан бололтой юм.
Асуудлын гол нь, Ш.Отгонбилэг, Д.Дорлигжав, Х.Наранхүү, Ч.Ганзориг, Ц.Даваацэрэн, Х.Бадамсүрэн нарын үед ажил хаялт зарлана гэж ам нээж асан удаагүй “Эрдэнэт үйлдвэр"-ийн уурхайчдад энэ удаад өөр арга үлдээгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, Ардын намын томилгоогоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал болж очсон Г.Ёндон 7000 гаруй уурхайчны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж буй учраас арга буюу ажил хаялт зарлахаар болсноо мэдэгдэж байна. Товчхондоо, Г.Ёндон "Эрдэнэт үйлдвэр"-ийг удирдах чадвар, чадамжгүй байгаа учраас уурхайчид нь түүнийг ийнхүү голж байгаа аж. Ядахад, "Эрдэнэт үйлдвэр"-ийн уурхайчид ажил хаялт зарласан болсноо албан ёсоор мэдэгдэхээр очих үед нь Г.Ёндон амралтаа аваад алга болсон байсан нь тэднийг бүр ч бухимдуулсан гэх. 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Мөнгөншагай ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдэх үедээ “Үйлдвэрчний эвлэлийн холбоо долоон мянга гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үе үеийн баялаг бүтээгч, уурхайчин хамт олон хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд 45 жилийн турш улс орныхоо төсөвт үнэтэй хувь нэмэр оруулж,ажилладаг. Цар тахлын үед Монгол Улсын нийт айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудын цахилгаан, дулаан, хогны төлбөрийг нэг жил зургаан сарын турш төлсөн. Үүний тулд долоон мянга гаруй уурхайчин зогсох, өвдөх эрхгүй хариуцлагатай ажилласан. 2023 оны эхний зургаан сарын байдлаар улс, орон нутгийн төсөв, ашгийг 50 гаруй хувиар давуулан биелүүлсэн байна. Гэтэл долоон мянга гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэдэг хамтын гэрээний заалтуудад саналын зөрүүтэй байдал үүссээр байтал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа хүлээж авахгүй байна. Энэ оны нэгдүгээр сараас Үйлдвэрийн газрын захиргаанд таван удаа албан бичиг хүргүүлсэн. Хамгийн сүүлд энэ сарын 3-ний өдөр албан бичиг хүргүүлсэн. Хуулийн хүрээнд хандсан боловч саналыг хүлээж аваагүй. Ажил олгогчийн зүгээс хариу тайлбар өгөөгүй, идэвхи санаачилгагүй хандаж байгаа нь зогсох эрхгүй хөдөлмөрлөж байгаа уурхайчдыг үл хүндэтгэсэн байдал үзүүлж байгаа. Үүнд бид харамсаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.1, 25.3.2-т заасны дагуу ажил хаялтыг хэсэгчлэн зарлах хууль зүйн үндэслэл бий болж байгааг Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс монгол, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хүргүүлж байна. Тиймээс энэ сарын 30-ны 07:00 цагаас нэг сарын хугацаанд авто тээврийн цехийн уулын технологи тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, уул уурхайн уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтыг зарлаж байна” хэмээсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирлаар томилогдоод яг жил тойрч байна. Тодруулбал, өнгөрөгч 2022 оны наймдугаар сарын 31-нд Засгийн газрын хуралдаанаар Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирлын албан тушаалд томилж байв.Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”ийн Ерөнхий захирлаар томилогдох үед олон хүн итгэл хүлээлгэж, "Уул уурхайн мэргэжилтэй, ууж идэх шунал багатай, зовлонг нь мэддэг хүн томилогдлоо" хэмээн ам сайтай хүлээж авсан. Харамсалтай нь, өнгөрсөн жилийн хугацаанд Г.Ёндон "Эрдэнэт үйлдвэр"-ийг урагшлуулах биш уруудуулсныг уурхайчид нь ийнхүү баталж, ажил хаялтаар муу дүн тавилаа. Нөгөөтээгүүр, Г.Ёндон "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал болсноосоо хойш намынхныхаа "шахаа"-г үргэлжлүүлж, урьд урьдын захирлуудын адил улс төрчдийн гар хөл болж, хувийн компаниудад тендер бэлдэж өгдөг л ажилтай болсон гэх. Бид өмнө нь Г.Ёндонгийн "Эрдэнэт үйлдвэр"-ээс "гувчуулсан" тендерийн баримтуудыг дэлгэж байсан удаатай.
Ямартай ч, Ардын намынхан "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Г.Ёндонг эргүүлэн татах, эсвэл хариуцлага тооцох арга хэмжээ авахгүй уурхайчид 30 хоног ажил хаяж, төсвийн орлогын талыг бүрдүүлдэг "Эрдэнэт үйлдвэр"-ийг "тэг" зогсох нь ээ.
| “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН УУРХАЙЧИД Г.ЁНДОН ДАРГЫН ҮЕД АНХ УДАА АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАЛАА |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |