Гэтэл тэднээс манлайлал, төрийн алба хаагчийн ёс суртахуун гэж хүлээгээд ч нэмэр алга. Тэр байтугай иргэдээ хамгаалах, нийгмийн хамгийн том үүрэг хүлээсэн Хөдөлмөр хамгааллын яамны алба хаагчид нь хоорондоо ард түмнээ "ул"-ны гэж доромжлоод түүнийгээ албан нэршил болгочихсон жишээ байдгийг сануулж сайд нар нь ам алдаж, албан тушаалаасаа хөөгдөж байлаа. Түүнчлэн баруунд боловсрол эзэмшсэн залуу боловсон хүчин хэмээн хэсэгтэй л доторч явсан ЦХХХ-ны сайд Н.Болор-Эрдэнэ тэтгэвэртээ гарахад хэдхэн жил дутуу хууччуулыг “Хөгшин, хуучин Зөвлөлтийн боловсролтой, хамтарч ажиллах хэцүү” гэж доромжлоод ажлаа өгсөн түүхтэй. Тэгвэл ажлаа өгөх алдаа дутагдалтай дарга нар ар араасаа гарсаар байна даа.
Тухайлбал, хамгийн сүүлд баруунд боловсролтой, бараг монгол хэл мэдэхгүй болтлоо гаднын улсад суралцсан гэх МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Зүүн Азийн залуучуудын наадмыг нээж үг хэлэхдээ алдаа гаргаж, Азиудын өмнө Монголыг шившиглэв. Түүний араас УИХ-ын гишүүн Г.Дамдиннямм дунд эргэм насныхныг басамжилж, доромжилсон үйлдлээ цахим орчинд илэрхийлэв. Энэ мэт ёс зүйн алдаа гаргасан гишүүддээ хариуцлага тооцдог баймаар байна.
(2).jpg)
Зүүн азийн залуучуудын наадмын нээлтийн үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг мэндчилгээ дэвшүүлж, олны шүүмжлэлийг дагуулаад байна. Угтаа тэрбээр Чикагогийн Их Сургууль, Харвардын Бизнесийн Сургууль зэрэг дэлхийн топ сургуулиудыг дүүргэж, Морган Стэнли, Голдман Сакс зэрэг томоохон корпорацуудад ажиллаж байсан гэх.
Гэтэл дунд ангийн хүүхэд ч англи хэлээр эвлэгхэн хэлж чадах, хэдхэн тоог хэлж чадсангүй. Тэгэхдээ бүр хоёр хэл холиод 2023 оныг "20, 23" хэмээн монголоор хэлж, англи хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн гэх түүний мэдлэг дөрөвхөн оронтой тоонд бүдэрчихлээ. Хоёр хэл хольж, сольж мэндчилгээ дэвшүүлсэн тэрбээр барууны боловсролынхоо гавъяаг ч гаргаж чадсангүй тайзнаас буув.
Харин сүүлд нь олны шүүмжлэлд өртөв үү, үгүй юү тайзнаас буугаад зохион байгуулагч нарт англиар ярилцлага өгч, өөрийгөө өмгөөлөх гэж үзэв. Түүгээр ч зогсохгүй унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр "Стадион цуурайтаж, сандарсандаа хазгай буруу ярьчихлаа" хэмээн өөрийгөө өмөөрүүлж амжсан. Түүнийг нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Зүүн Азийн залуучуудын наадмыг нээж би үг хэлсэн, их сандарсан. Б.Баттүшиг ч мөн адил сандарсан гэсэн. Гадны зочид "За яахав дээ" гээд инээгээд л өнгөрнө лээ” хэмээн гэмийг нь цайруулж харагдана лээ.
Гэвч бүхэл бүтэн Монгол Улсын Олимпын хороог төлөөлж буй Ерөнхийлөгчийн хувьд ямар ч бэлтгэлгүй байгаа нь ил байна.

Өнгөрсөн бямба гарагт “Татар” хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо хийж, Төв цэнгэлдэх хүрээлэнг дүүргэсэн. Тоглолтод бараг л бүх насныхан очиж, нэг оройг хип хоп дуу сонсож, хайртай хамтлагийнхаа ойг тэмдэглэж өнгөрөөлөө. Гэтэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням түүнийг нь тохуурхаж, доромжилсон өнгө аястай пост өөрийн цахим сүлжээндээ нийтлэв.
Тэрбээр “ "Татар” хамтлагийнхан Төв цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж байгаад “тас” авчээ. Яалтчгүй манай 80-аад оныхны амьдрал тогтож, дурсамждаа мөнгө зарцуулах боломжтой болж эхэлж байгаа нас л даа...” гэсэн юм. Түүний энэ үг олон нийтийг бухимдуулж, төд удалгүй Г.Дамдинням тухайн постоо устгасан.
Түүний иргэдээ өмөөрөөд байна уу, өөнтөглөөд байна уу гэдэг нь “хазгай” үг хэллэг үүгээр ч дуусахгүй. Өнгөрсөн хавар л гэхэд Байнгын хорооны хуралдааны үеэр “Боломжтой нь дэлхийн хэмжээнд, боловсролгүй нь нөгөө хэлдэг “ул”-ндаа үлдэж байна” гэж хэлж байсан ч удаатай. Г.Дамдинням гишүүний энэ мэт үг хэллэг хэдэн өдөр сошиал сүлжээнд олны дургүйцлийг хүргэж байгаад л мартагддаг. Тэгээд төд удалгүй ахин нэг дуулиан гардаг боллоо. Төрийн түшээ хүний хувьд хэлэх үг, хийх үйлдлээ боддог, хянадаг баймаар байна.
| МАНАЙ ДАРГА НАРЫН МАРЗАН ҮГС |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |