Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Энэ зун нийслэлд үер буусантай холбоотой цаашид нийслэл, Улаанбаатар хотыг гамшигийн эрсдлээс урьдчилан сэргийлэх гамшигийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбоотой зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг батлалаа. Улаанбатар хотын үерийн гамшигаас урьдчилан сэргийлэх инженерийн барилга байгууламжийн төлөвлөлтийг дахин авч үзэхээр боллоо.
Газрын тухай хуулиар аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргаас гадна БОАЖ-ын яам газар олгож байгаа. Мөн БХБ-ын яам газар олголт зохион байгуулж байгаа. Маш олон газар газар олгож байгаа нь зохион байгуулалтын төлөв алдагдсан. Тиймээс Газрын тухай хуулийн төслийг багцаар нь БХБ-ын сайд Ц.Даваасүрэн болон миний бие өргөн барина. Мөн өмнө нь газар олголтоор замбараагүй олгосон газрыг цуцлах асуудлыг тусгана. Газрын харилцааг зохицуулах Геодиз зураг зүйн газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд аваачихаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах үүрэг өгсөн. Хууль эрх зүйн хүрээнд нийслэлийн Засаг даргад шинээр газар олгох захирамж гаргахгүй байх үүрэг өгсөн. Мөн хамгаалалтын бүсэд газар олгосон асуудалд холбогдох байгууллагууд шалгалтын ажил зохион байгуулна. Мөн саяын хэд хэдэн удаагийн үерийн гамшигийг судлах шинжээчийн дүгнэлт гаргахын ОБЕГ-т үүрэг болгосон. Үүний дагуу үерийн даланг сэтэлж барилга барьсан ААН-үүдээс хохирол нэхэмжилнэ. Тухайлбал "Авилга" хороолол голын ай савын хамгаалалтын бүсийг өөрчилсөн талаар танилцуулга хийлээ. Дунд голын усны урсацыг боомилж, хязгаарласнаас болж, үерийн ус хальсан эсэхийг ОБЕГ-ын шинжээчид судлаж, дүгнэлт гаргана. Ингээд Засгийн газар төрийг төлөөлж эдгээр аж ахуйн нэгжээс иргэний журмаар нэхэмжлэл гаргана" гэлээ.
| Х.НЯМБААТАР: Дунд голын усны урсацыг боомилж, хязгаарласнаас болж, үерийн ус хальсан эсэхийг ОБЕГ-ын шинжээчид судлаж, дүгнэлт гаргана |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |