Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал Шилэн ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Голын ой сав, тусгай хамгаалалттай бүсүүдэд барилга барих зөвшөөрөл олгож ашиглалтад хүлээж авсан этгээдүүдийн нэрсийг ил болгож байна. Өөрөөр хэлбэл, ямар процетурын дагуу хүлээж авсан бэ гэдгийг shilengov.mn сайтаас хүлээн авах боломжтой. Нийслэл, дүүргийн Засаг дарга олгосон уу, тухайн газар дээр нь ямар компани барилга барьж, улсын комиссоос хэн хүлээж авсан байна вэ гэдгийг харж болно.
Энэ мэдээллийг ил болгосноор олон нийтэд нээлттэй болж байгаа юм. Сэлбэ голын ой савд газарт хэн газар олгосон бэ гэдэг нь ч тодорхой болж байна. Жишээ нь Нийслэлийн Засаг дарга асан Б.Мөнхбаяр иргэн Батзоригт 2009 оны тавдугаар сарын 27-нд 275 захирамжаар автомашины завсар үйлчилгээний газрын зориулалтаар анх Сэлбэ голын ой савд 576 мкв газар олгосон байгаа юм. Нийслэлийн Засаг даргын санхүү эдийн засгийг хариуцсан орлогч дарга 2015 онд газрын хэмжээг 2409 мкв болгож, тав дахин нэмэгдүүлсэн байна. Улмаар зориулалтын газрыг худалдаа үйлчилгээний зориулалттай болгосон байна. Улсын комиссын 19 хүн багтасан байгаа юм. Ямар хүмүүс багтсан бэ гэдгийг мөн харах боломжтой. Туул голын ай савын Ривер гардан цогцолборын мэдээллүүд ч мөн бүрэн ил болсон. Дунд голын ай савд багтах Акуа гарден хотхоныг 2013 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар Эм Энд Жи гэх компанид ногоон байгууламжийн зориулалтаар газар олгож байсан. 2019 онд зориулалтыг усан парк болгож, одоо орон сууцны хороолол болгосон. Одоогоор Улсын комисс хүлээж аваагүй байна" гэлээ.
Н.УЧРАЛ: ГОЛЫН АЙ САВ ДАХЬ БАРИЛГУУДЫГ АШИГЛАЛТАНД ХҮЛЭЭН АВСАН УЛСЫН КОМИССЫН МЭДЭЭЛЭЛ ИЛ ТОД, ШИЛЭН БОЛЛОО |
|