Төрийн ордонд гишүүн болоод суучвал тэд ёстой “Намайг хэн хэлж, нохойг хэн саахав” гэдэг шиг л дураараа аашлах болов. Тухайлбал, энэ удаагийн парламентад гэхэд олны анхааралд хамгийн их өртөж, хэл ам дагуулсан 10 гишүүн байна. Ёс зүйн ноцтой алдаа гаргасан гишүүдэд наанадаж Ёс зүйн байнгын хороогоор оруулж, сануулга авах, хариуцлага тооцох. Цаашлаад хууль дүрмийн дагуу арга хэмжээ авдаг баймаар. Гэтэл тэдэнд ямар ч хариуцлага, сануулга байхгүй дураараа дургихыг нь өөгшүүлсээр өнөөдрийг хүргэсэн нь нууц биш юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2021 оны дөрөвдүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан. Гэтэл түүнд Ёс зүйн байнгын хороо болон хуулийн байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм. Тэрбээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэдээс уучлал гуйгаад л өнгөрсөн. Энэ мэт УИХ-ын гишүүний халдашгүй эрхийнхээ дагуу хэргээс мултарсан гишүүдийн цуваа үргэлжилсээр байна.
 (29)(3).jpg)
Сүүлийн хоёр чуулганы үеэр Ардчилсан намынхан албан тушаал, ажлын өрөө булаацалдаж хоорондоо маргахаас хэтэрсэнгүй. Тухайлбал УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн Д.Ганбатын өрөөг ажлын өрөөгөө болгохыг зэхсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Ганбат "Надад ажлын өрөөгөө суллаж өгөх шаардлага байхгүй. О.Цогтгэрэлийг намын бүлгийн дарга болохоос өмнө надад хуваарилж өгсөн" гэж байв. Тэд тухайн үед ажлын өрөөгөө булаацалдаж, өрөөгөө лацдуулсан.
Харин түүний дараа чуулганы завсарлагааны үеэр тэд Б.Пүрэвдорж гишүүний өрөөнд маргаж, улмаар зодолдсон. Энэ талаараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Тэр өдөр Д.Ганбат гишүүн хэдэн сарын өмнө болсон хүмүүс зодолдсон хэргийг намайг зохион байгуулсан гэж гүтгэсэн. Түүнээс болж маргасан" гэх тайлбарыг өгч байв.
Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар нар 2021 оны гуравдугаар сард УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр муудалцаж, ёс бус үг хэлээр нэгнийгээ доромжилж, саарал ордныг “донсолгон” зодолдох дөхөв.
Тодруулбал, Ж.Ганбаатар Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах Ажлын хэсэгт УИХ-ын гишүүд өөрсдөө оролцох санаачилга гаргасныг Ж.Сүхбаатар буруутгасан байр сууриа илэрхийлснээр маргаан эхэлсэн. Ингэхдээ УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Хүмүүст итгэ. Өөрсдийгөө мундаг гэж бодохоо боль. Зүгээр байгаарай та. Хөөе чи юү гээд байгаа юм бэ Сүхээ" гэсэн байдаг. Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Чи ганц мөнгөтэй нь юм уу. Наймаачин хулгайч хуцаад байгаарай" гэж байлаа. Маргааш нь тэд бие биенээсээ уучлал хүсэж, энэ маргаан өндөрлөсөн. Хэдий хуулийн заалт дээр санал зөрөлдөж болох ч энэ мэт ёс зүйгүй авирлах нь хэрээс хэтэрсэн үйлдэл юм.
Мөн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан архидан согтуурсан үедээ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой маргасан. Тэрбээр “Б.Пүрэвдорж оо, гараад ир. Чамайг ална даа” гэх зэргээр ёс бус авирласан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан байдаг. Тэдний маргааныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зогсоож, Э.Бат-Амгалан гишүүнийг хуралдаанаас гаргасан. Энэ талаар “Э.Бат-Амгалан гишүүн согтуу байгаагүй эрүүл байсан. Гишүүд хоорондоо маргахаар нь би болиулж, салгадаг биз дээ. Тэр дагуу л хуралдааны танхимаас УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг гаргасан” гэх тайлбарыг өгч байсан. Угтаа эрүүл, согтуу аль ч бай төрийн түшээ хүн ингэж авирлах нь ёс зүйд үл нийцнэ. Гэтэл бүхэл бүтэн ХЗДХ-ийн сайд нь гишүүд хоорондоо маргах, зодолдох нь байж болох, хэвийн зүйл мэтээр тайлбарлаад зогсож байна.
 (30)(4).jpg)
Уг нь эмэгтэйчүүдийг эх, хүүхэд, нийгмийнхээ сайн сайхны төлөө дуугар гэж итгэл хүлээлгэн төрд илгээж байгаа. Гэвч тэд улс төрд орсон ч үүргээ хангалттай хэмжээнд гүйцэтгэж, нийгэмд төлөөллийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа. Үүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн Ч.Ундрам хүүхдэдээ “гар хүрч” буй дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.
Түүний талаар иргэд “Төрүүлсэн хүүхдээ зодож буй хүн төрийн “жолоо” атгалцаж, өрөөлийн хүүхдийн төлөө бодлого гаргаж, хууль санаачлах нь юу л бол” гэж дургүйцлээ илэрхийлж, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд өргөдөл, гомдол ирүүлсэн. Гэтэл Байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Уг гомдлыг хуулийн байгууллага шалгаж байгаа тохиолдолд байнгын хороо давхар шалгахгүй гэж дүрэмд заасан” гэх тайлбарыг өгсөн.
Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ард түмнийг “ул” гэж дуудсан байдаг. Тэрбээр иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд “Улны буюу нэн ядуу 1500 өрхийг эхний ээлжид ядуурлаас гаргана. Ингэхдээ Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргээс өрхөө сонгоод тухайн гэр бүлийн хөдөлмөр эрхлэх чадвартай 18-55 насны иргэнийг үсчний мэргэжил эзэмшүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь авч өгч, суудал түрээслүүлээд суулгана. Энэхүү загвар амжилттай болбол ядуурлаас гарах загварыг гаргах юм” гэж байлаа. Түүний эл үйлдэлд иргэдийн бухимдлыг ихэд хүргэж, улмаар ХНХЯ-ны сайдын суудлаа хүлээлгэн өгсөн. Угтаа Д.Сарангэрэл гишүүн УИХ-д гурвантаа сонгогдож, Байнгын хорооны дарга, Эрүүл мэндийн сайдаар хүртэл ажиллаж байсан улс төрийн туршлагатай нэгэн.
Мөн УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Төрийн бодлого алдаатай, дунд шатандаа ажил хийхгүй байна. Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй биш уйлдаг болгох ёстой бид” хэмээн Байнгын хорооны хурал дээр хэлсэн удаатай. Гишүүдийн хийрхэл, хэнэггүй үйлдэл үүгээр ч дуусахгүй.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Ганц гэр хороолол гэлтгүй Зайсанд ч үнэртээд эхэлчихсэн байна. Хүйтэн болж байхад шөнийн тарифыг нь байхгүй болгочихвол юу болох вэ. Одоо хэрэглэж байгаа чанар, үнэр 2018 онтой харьцуулахад тэс өөр болчихсон байна, утаа илүү нэмэгдэж байна гэж иргэд шүүмжилж байна” гэж “попорч” байлаа. Түүний эл үйлдэл нь иргэдийг илт ялгаварласан үйлдэл юм.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙН ДҮРЭМД:
Арван нэг.Ёс зүйн шаардлагыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага
11.1.Байнгын хороо гишүүний ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэж ёс зүйн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах сахилгын хариуцлага ногдуулна:
11.1.1.сануулга өгөх;
11.1.2.уучлал гуйхыг үүрэг болгох;
11.1.3.албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулна гэж заасан байдаг.
| ТАНИЛЦ: Ёс зүйн алдаа гаргасан ч хариуцлага хүлээгээгүй УИХ-ын гишүүд |
|
Спортын 11 төрлийн 78 тамирчинд, 2025 онд 2 тэрбум, 130 сая төгрөг олгожээ
2025-12-23 14:12:14
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2025-12-23 12:59:54
Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2025-12-23 09:49:27
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2025-12-23 09:00:00
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА
2025-12-23 07:00:01
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 12 хүн авран хамгаалжээ
2025-12-22 13:36:45
Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
2025-12-22 13:33:48
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2025-12-22 13:17:48
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2025-12-22 13:15:54
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2025-12-22 13:13:21
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-12-22 13:08:56
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-22 13:07:15
2025 он: Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлав
2025-12-22 11:29:23
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 10:45:49
Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна
2025-12-22 10:40:23
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт албан хаагчид 12 иргэний амийг авран хамгааллаа
2025-12-22 10:10:22
К.Ёолк “Алтан Бүргэд” наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртлээ
2025-12-22 07:05:00
“Ихэр бээлий” клубийн А.Мөнгөнзул “Говийн бүс”-ийн тэмцээнд түрүүллээ
2025-12-22 07:00:00
АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
2025-12-22 07:00:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-22 07:00:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-22 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-22 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-12-22 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2025-12-22 07:00:00
МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ
2025-12-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |