НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцүүлж буй. Тэгвэл 177.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжих нүүрс худалдан авах гэж байгаа ИТХ-ын зарим төлөөлөгч нар эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн НИТХ дээр танилцуулга хийлээ.
Тэрбээр “Утааны асуудал дахин нэг жилийн турш яригдах учир санхүүгийн хувьд Нийслэлээр бонд гаргуулж шийдээд дараа нь Сангийн яам, Нийслэл хоорондоо асуудлаа шийдэх болов уу гэж бодож байгаа. Ерөнхийдөө сайжруулсан шахмал түлш нь өндөр алдагдалтай явж байгаа. Энэ асуудлыг шийдэх шаардлага үүссэн.Бид утааг бүрэн алга болгоно гэсэн гоё зүйл ярихгүй. Харин үүнийг багасгана гэж байгаа юм. Ингэхдээ БНХАУ-аас коксжих нүүрс оруулж ирж, туршилт хийнэ.
Ингэхдээ арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 1 хүртэл туршилт хийнэ. 177 тэрбум төгрөгийн 30 орчим төгрөгөөр нь асаагч байна. Түүхий эдээ үйлдвэрлэнэ. Нэгэнт энэ жил үйлдвэр байхгүй учраас нэг тонн шахмал түлшний үнэ 1.5 сая төгрөгөөр импортлоно. 150-200 мянган төгрөгөөр бид нэг тонныг нь боловсруулна. Үүнийг би төгс шийдэл гэж үзэхгүй. Гэхдээ зүгээр байснаас оролдоод үзье гэсэн шийдвэр гарч байна” гэлээ.
Б.Чойжилсүрэн: 177 тэрбумаар Хятадаас хагас коксжих нүүрс авч ирэх өвөл туршилт хийнэ |
|