1990 ОНД МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД Д. БЯМБАСҮРЭН АНУ-Д ХИЙХ АЙЛЧЛАЛЫГ ЭХЛҮҮЛСЭН
Манай улс АНУ-тай анх 1987 онд дипломат харилцаа тогтоосон. 1988 онд Улаанбаатар хотноо АНУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдсэн бол 1989 онд Вашингтон хотноо Монгол Улсын Элчин сайдын яам албан ёсоор нээгдсэн. Айлчлалын тухайд 1990 онд Монгол Улсын анхны Ерөнхий сайд Д. Бямбасүрэн АНУ-д айлчилж байлаа. Үүний дараа 1990 наймдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад айлчилсан байдаг. Айлчлалаар шилжилтийн эдийн засгийн талаар мөн АНУ-ын хөгжлийн (USAID) тусламжийн талаар ярилцаж байжээ. Улмаар 1991 онд Монгол Улсыг ОУВС, Дэлхийн Банк, АХБ-нд гишүүнээр элсэхэд АНУ дэмжлэг үзүүлсэн.
2006 ОНД ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН
2006 онд Ерөнхий сайд М.Энхсайхан айлчилж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Строб Талботтой албан уулзалт хийж байжээ. Уулзалтаар хоёр орны эдийн засгийн болон улс төрийн харилцааны талаар ярилцсан байдаг.
2009 ОНД ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР

2009 онд Ерөнхий сайд С.Баяр АНУ-д айлчилсан. Уулзалтаар хоёр талын парламентын харилцааг сайжруулах талаар хэлэлцэж байсан.
2013 ОНД УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД
УИХ-ын дарга З.Энхболд 2013 оны гуравдугаар сард АНУ-д албан ёсны айлчлал хийж байв. Айлчлалын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч У.Бёрнзтэй уулзаж, Брукингсийн стратеги судлалын хүрээлэнгээр зочлон, тус хүрээлэнгийн Зүүн хойд Азийн бодлого судлалын төвийн захирал Р.Буштэй уулзсан.
2015 ОНД ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ

2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчилж, Вашингтон хотноо АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байдэн, Худалдааны сайд Пэнни Притцкэр, мөн Сенатч Жон МакКэйн нартай уулзаж, АНУ-ын Худалдааны Тэнхим болон Монгол улс дахь Америкийн Худалдааны Тэнхимийн барих оройн зоогт хүндэт зочноор уригдан оролцсон. Тэрбээр Нью-Йорк хотын Хөрөнгийн биржээр зочилж үйл ажиллагаатай танилцсан. Бас Дэлхийн банкны Гүйцэтгэх захирал Др.Жим Ён Кимтэй уулзаж байв.
2018 ОНД ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалаар Монгол, АНУ-ын Өртгөсөн Иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжсэн. Үүнтэй холбогдуулаад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео болон Монгол Улсын Ерөнхий сайдын Хамтарсан мэдэгдэл гаргасан. Мөн МСС-тай хоёр дахь компакт гэрээнд гарын үсэг зурлаа. Үүгээр АНУ-ын талаас 350 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 875 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг өгөхөөр болсон.
1991 онд П.Очирбат Ерөнхийлөгч анх удаа АНУ-д айлчилж, Цагаан ордонд зочилж, АНУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийсэн. Дараа нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцсон. Ингэж анх удаа Монгол Улсын төрийн тэргүүн АНУ-д айлчилсан түүхтэй.
Монгол Улсын хоёрдахь Ерөнхийлөгч Н.Багабанди гурван удаа АНУ-д очсон. 2000 онд НҮБ-ын мянганы дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон. 2003 онд НҮБ-ын бичигтэн болсон ойн чуулганд, 2004 онд биеэ дааж айлчилсан юм.
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед мөн л гурван удаа АНУ-д айлчилж байсан. Тодруулбал, 2005 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 60 дугаар чуулганд оролцсон. 2007 онд айлчилсан. 2008 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн өндөр түвшний чуулганд оролцсон.

Монгол Улсын дөрөвдэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж найман жилийн хугацаанд АНУ-д долоон удаа очсон байдаг. 2009 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дүгээр чуулган, 2011 онд АНУ-д айлчлаад, НҮБ-ын 66 дугаар чуулганд оролцсон. 2012 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганд, 2013 онд 68 дугаар чуулганд, 2014 онд 69 дүгээр, 2015 онд 70 дугаар, 2016 онд 71 дүгээр чуулганд оролцсон.

Түүний дараа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 онд айлчилсан байдаг. 2019 оны долдугаар сард АНУ-д хийсэн айлчлал болон хоёр улсын Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлаж, хамтарсан тунхаглал гаргасан билээ.
Хамтарсан тунхаглалыг бататган АНУ-ын Конгрессын Сенатын танхим “Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр баталж байсан удаатай.
| АНУ-Д МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨН АЙЛЧИЛЖ БУЙ 12 ДАХЬ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |