Томчууд, тэр дундаа УИХ, Засгийн газрын гишүүд амжилт гаргасан бөх, тамирчдыг том машин, орон сууцны батламж, мөнгөн урамшуулал, цаашлаад компанийн бараа бүтэээгдэхүүнээр байлдаг жишиг тогтоогоод чамгүй олон жил боллоо. Нэг ёсондоо тамирчдын алдар хүндийг алдаршуулах нэрээр өөрсдийгөө таниулах далд сурталчилгааг ингэж хийдэг болсон гэх юм уу даа.
Улсын баяр наадамд түрүүлсэн бөхчүүдээс эхлээд л тив дэлхийд нэрээ гаргасан, тэр тусмаа олны хүндэтгэл хүлээсэн тамирчдад компанийн нэр хаяг зүүсэн байрны батламж мөнчиг их гардуулсан даа. Харамсалтай нь, даравч далдайна булавч бултайна гэгчээр тэр их батламж, эрхийн бичгүүдийг нэр төдийхнөөр олгодог, сурталчилгааны хэрэгсэл болгоод өнгөрдөг болсон нь сүүлийн үе улам бүр газар авчээ. Тамирчид нэг хэсэгтээ л батламж, эрхийн бичигтээ дарагдаж, даахгүй болтлоо шагнуулдаг эцсийн дүндээ буух эзэн буцах хаяггүй хэдэн цаас үлддэг гэх яриа ч олны дунд бий. Олны үг ортой.
Санаж байгаа бол 2008 оны олимпын наадмаар Монгол Улсад анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн олимпын аврага Н.Түвшинбаярт нутгийн зөвлөлөөс нь эхлээд мөн ч олон компани байрны батламж, эрхийн бичиг гардуулсан даа. Гэвч начир дээрээ байраа өгч, батламжаа баталгаажуулсан нь тун ховор гэдгийг тухайн үедээ учир мэдэх хүмүүс нь жиг жуг гэлцээд л өнгөрч байв. Үүнээс хойш батламжаар гангарагсад газар авч, амжилт гаргасан тамирчдын араас том том хэвэлмэл цаас бариад л гүйцгээдэг болоод удлаа. Өөрөөр хэлбэл, тамирчдын хөлс хүчээ урсгаж, олосон амжилтыг нь байлах нэрээр хуурч, байрны батламж, эрхийн бичиг нь сурталчилгааны самбар болтлоо олны дунд дэлгэрчихсэн гэсэн үг. Тэр байтугай одоо хэн дуртай нь батламж барьчихсан, шалгалтанд орсон хүүхдүүдэд гардуулж, нэр хүн олохоос наагуур гүйдэг болцгоосон нь нууц биш юм.
Саяхандаа Архангайн нутгийн зөвлөлийн гурван гишүүн гавьяат тамирчин Э.Цэндбаатарын амжилтыг байлж, жимни загварын автомашины батламж гардуулж, түгжрэлд ирж яваа гэж олны өмнө тайзан дээр зарлаж байсан. Харамсалтай нь, түүнд автомашин бэлэглэх нь битгий хэл УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат “Өнгөрсөн хавар байхаа Э.Цэндбаатар найраа хийхдээ нутгийн зөвлөлийнхнийг ирээч гэж урьсан. Бид Э.Цэндбаатартай холбоогүй. Архангайнх гэсэн сураг л байсан. Тэгээд уулзсан. Бид нутгийн зөвлөлөөрөө ярилцаад амжилт гаргасан юм чинь унаа тэрэгний асуудалд шийдье гэж тохирсон. Тухайн үед цаг орой болсон байсан болохоор Jimmy гэдэг машины эрхийг "Бридж групп"-ээс авсан. Тухайн эрхийн бичиг нь түгжрэлд ороод бид амлаад гарсан. Үүний дараа Э.Цэндбаатар хоёр гурван удаа уулзсан. Мэдээж үүнийг төсвийн мөнгөнөөс шийдэхгүй. Бид шууд аваад өгчихөөр бэлэн мөнгөтэй хүмүүс биш. Ямартай ч эрхийн бичгийг нь гардуулсан. Тэгээд өөрт нь ч хэлсэн. "Нутгийн зөвлөл бол хандив цуглуулдаг юм. Үүнд цаг хугацаа орно. Асуудлыг чинь шийдэж өгнө" гэдгээ хэлсэн. Гэтэл тавдугаар сараас Э.Цэндбаатар хэвлэлээр янз бүрийн юм ярьж эхэлсэн. Миний нэрийг барьж, PR хийлээ гэх мэт. Түүний нэрийг бид яриад яахав дээ. Бид мөнгийг нь цуглуулж байгаа. Гэтэл Э.Цэндбаатар болон түүний хамаарал бүхий хүмүүс бид нар руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь "Ер нь албатай ч биш. Үүрэг байхгүй". Бид "Бридж групп"-т урьдчилгаа 5-10 сая төгрөг өгсөн. Түүнээс залилаад, PR-аа хийгээд байгаа юм байхгүй. Мөнгө нь бүрдвэл Архангай аймагт хэрэгтэй байгаа түргэн тусламжийн машиныг нь аваад өгчихдөг юм билүү гэж ярилцсан” хэмээн мэлзэж байсан удаатай.

Мөн “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээд Засгийн газраас 120 сая төгрөг, гурван өрөө байрны батламж гардуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл бай, шагналаа олгоогүй талаар тэрбээр өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдэгдээд буй.
Энэ мэтчилэн байраар байлагч, батламжаас хэтрэхгүй хоосон амлагчид хаа сайгүй болжээ.
| БАЙРААР БАЙЛАГЧ, БАТЛАМЖААС ХЭТРЭХГҮЙ ХООСОН АМЛАГСАД |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |