Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 намын олонх нь “МАН-ын халаасны” гэх олны үг ортой. Тэр дундаа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ёстой Ардчилсан нам МАН-ын халаасанд ороод удаж буйг ард түмэн мэднэ. Жилийн жилд л тархай, бутархай, тамганы асуудалтай АН сонгуулиа хийж, Л.Гантөмөрийг намын даргаараа сонгосноос хойш сэргэх нь гэж ард түмэн хүлээсэн ч үгүй бололтой. АН ч дахин нийлж, сэргэхээргүй болтлоо бутарч. Л.Гантөмөр ч АН-ыг нийлүүлж, зангидаж чаддаг нь биш юм байна.

Ардчилсан намын даргын сонгуулийн дараахан даа. С.Эрдэнэ намын даргын сонгууьд ялалт байгуулаад байсан Л.Гантөмөрт тамга, тэмдгээ албан ёсоор хүлээлгэн өгч, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байв. Яг цагаа тулахаар л тамгаа “илбэдчихээд” байдаг С.Эрдэнэ тамгаа хүлээлгэн өгсөн нь ард түмэнд сөрөг хүчин эргэн нэгдэж, хүч орж байна гэсэн итгэл төрүүлсэн. Гэтэл өдгөө итгэл ч үгүй, С.Эрдэнийн тамга ч үгүй хоцорлоо. Өнгөрсөн дөрвөн жил орчим хугацаанд тамга, тэмдгийн маргаантай явсан АН-ын шинэ дарга “Тамгаа хүлээж авах нь” гэж их баярласан ч С.Эрдэнэ дахиад л “илбээ” үзүүлчих нь тэр. Өөрөөр, тамгын “хэрүүл”-тэй өнгөрсөн хэдэн жилдээ АН ард түмнийхээ итгэлийг алдаад зогсохгүй өөрсдөө ч нийлж нэгдэх, сөрөг хүчин болж ажиллах чадвар, чадамжгүй гэдгээ харууллаа. Одоо сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх ёстой АН дахин нийлж, сэргэхээргүй болтлоо бутарсан. Дахиж намын даргын сонгууль хийж, тамга, тэмдгийн хэрүүлээ эхлүүлэхээс нь ч иргэд залхчихаж. Одоо Монголд сөрөг хүчин гэж үгүй боллоо.
.jpg)
Дан ганц Ардчилсан нам ч гэлтгүй намын тамга, тэмдгийн маргаантай асуудал сонгууль дөхөхтэй зэрэгцээд гараад ирдэг нь нууц биш. Өнгөрсөн удаагийн сонгуулийн үеэр одоогийн УИХ-д гуравдагч хүчний үүрэг гүйцэтгэж байгаа ХҮН намын хувьд ч гарч байлаа. Ухаандаа намын тамгыг өвөртөлсөн нэг нь тамгаа авч зугтдаг, нөгөө хэсэг нь Улсын бүртгэлээр шинэ тамга хийлгэчихдэг ингээд нэг нам хоёр тамгатай болчихдог маргаан улс төрийн намуудын дунд сонгууль дөхөөд эхлэхтэй зэрэгцдэг асуудал манайд дасал болтлоо бугшсан.
.png)
Харин тамга, тэмдгийн маргаан нь тасардаггүй АН-ыг ХҮН орлож, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэе гэсэн ч ард түмэн ХҮН-ыг мэддэггүй юм байна. Орон нутагт бүү хэл аймгийн төвүүд дээр ч тоотой хэдэн хүн мэддэг ХҮН УИХ-ын суудлаа нэмж, сөрөг хүчин болъё гэсэн ч мөрөөдөхөөс цаашгүй болжээ.
Ингээд харахаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам гэгдэхээсээ илүүтэй МАН тэргүүтэй намууд эсвэл ганц МАН л гэх нь зөв болж байх шиг байна. Өнгөрсөн 30 жилийн турш бүх шатны сонгуульд МАН-д далаараа тавиулсан улс төрд ямар ч оролцоогүй, оролцох ч хүсэлгүй намууд олширч, сөрөг хүчин болж зогсохоосоо илүүтэй халаасанд нь орохыг хүсдэг болцгоожээ. Ганц үлдсэн сөрөг хүчний найдвар нь Л.Гантөмөр дээр тасарч, одоо дараа дараачаас гарч ирэх сөрөг хүчнүүд АН-ын араас орох вий.
.png)
.jpg)
| АРДЧИЛСАН НАМ ЭРГЭН НИЙЛЖ, СЭРГЭХЭЭРГҮЙ БОЛТЛОО БУТАРЛАА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |