БНСУ-ын Хөгжлийн хүрээлэн (KDI)-гээс томилогдсон, Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Солонгос дахь төлөөлөгчийн газрын дарга, Номхон далайн хуулийн фирмийн ахлах зөвлөх Хур Кюнг Вүүк тэргүүтэй судлаачдыг хүлээн авч уулзлаа.
“Монгол улсад үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх стратеги /хүнд үйлдвэрт анхаарах/” судалгааны төслийг БНСУ-ын Засгийн газрын “Мэдлэг хуваалцах хөтөлбөр (KSP)”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд тус улсын Хөгжлийн хүрээлэн (KDI)-гийн Олон улсын хөгжлийн төв (CID), Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн бодлогын хүрээлэн (KISME)-гийн судлаачид оролцжээ.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байгаа талаар Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин дурдаад, уул уурхайн болон бусад төрлийн түүхий эдийг боловсруулж, түүхийгээр нь бус баялаг болгож экспортлох бодлогыг Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж байна гэв. Тэрбээр, үйлдвэрлэл, технологийн парк болон эдийн засгийн чөлөөт бүс, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах эрх зүйн орчин, тэдгээрийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаар танилцуулж, эдгээр асуудлаар аж үйлдвэр өндөр хөгжсөн БНСУ-аас суралцах зүйл их бийг онцлон тэмдэглэв. Хамгийн сүүлд энэ сарын эхээр энэ сарын эхээр Дорноговь аймгийн Алтанширээ, Өргөн, Хөвсгөл сумдын нутагт ажиллах ‘’Алтан ширээт’’ ‘’Гэрэлт говь’’ Үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоод байгааг дурдан, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркын талаарх судалгааг амжилттай хийж дуусгаж байгаад талархал илэрхийллээ.
Судлаачдын багийн ахлагч, ахлах зөвлөх Кюнг Вүүк Хур, Монгол Улс эдийн засгаа сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чин хүсэлтэй байгааг Байнгын хорооны даргын ярианаас ойлгож авснаа дурдаад, өргөн уудам, ирээдүйтэй Монгол Улстай хамтран ажиллахдаа баяртай байна гэлээ. Өнөөдрийн байдлаар БНСУ-д улсын өмчийн 47, орон нутгийн болон хувийн хэвшлийн зэрэг нийт 1300 орчин Үйлдвэрлэл, технологийн парк үйл ажиллагаа явуулж буйг тэрбээр танилцуулаад, 1960-аад оноос явуулсан аж үйлдвэрийн бодлогын хэрэгжилтэд алдаа, оноо багагүй байсныг дурдан, тэр бүх сургамж, туршлагыг Монгол Улстай хуваалцахад бэлэн байна гэв. Мөн тэрбээр, БНСУ-ын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тус улсын парламент дахь үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн Байнгын хорооны бодлогын дэмжлэг ихээхэн чухал үүрэг гүйцэтгэснийг онцоллоо.
Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркын судалгааны ажлын хүрээнд төслийн багаас БНСУ-ын хөрөнгө оруулагчдад танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Үүнд тус улсын 12 хөрөнгө оруулагч оролцсон бөгөөд эхнээсээ хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар яриа хэлэлцээ хийж эхлээд байгааг судлаачид уулзалтын үеэр танилцууллаа.
| ҮББХ-ны Т.Энхтүвшин БНСУ-ын судлаачдыг хүлээн авч уулзлаа |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |