Нүүрсний хулгайн гэх хэрэг нийтэд ил болж, иргэд идэр есийн хүйтэнд төв талбайд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж, хүйтэн цементэн дээр хонож байлаа. Тухайн үед Засгийн газраас нүүрсний хэрэгт холбоотой 17 хүний нэрийг зарласан бөгөөд өнөөг хүртэл зарлагдаагүй үлдсэн нэрсээ зарлах, нүүрсний хулгайчдыг шүүж, гэм бурууг нь тогтоох эсэх тодорхойгүй байна. Хэрэв ингэж явсаар байвал төрийн сангуудыг хоосолсон түшээдийн адилаар нүүрсний хулгайчид ч зүгээр өнгөрч, хэрэг нь мартагдах вий.
Засгийн газраас иргэдийн зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалыг намдаах гэж зарласан 17 хүний олонх нь төрийн түшээ байсан хүн. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-очир, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга, “Эрхэт Монгол групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг нарын нэрсийг ил болгоод буй бөгөөд эл хэрэгт холбоотой байж болзошгүй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн. Улмаар УИХ-ын нэгдсэн чуулганы хаалттай хуралдаанаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх дээр санал хурааж, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, Засгийн газраас зарласан нэрс дунд нэр нь багтсан Н.Наранбаатарыг үлдээсэн.
Үүнээс хойш нүүрсний хулгайн хэргийн шалгалтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хэргийн талаар сонсгол хийхээр ч болж байв. Засгийн газар тэгж иргэдэд "Хэргийн талаар сонсгол хийж, шүүх хурал зарлаад, хулгайчдын үнэн төрхийг илчилж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэсэн найдвар төрүүлсэн. Гэтэл сонсголын тухайд тоймтой ажлын ард гарч чадалгүй явсаар өнөөг хүргэлээ. Энэ хугацаанд хилийн боомтоор ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох товоо баталсан ч товыг хэд хэдэн удаа хойшлуулсан удаатай.
Харин УИХ-ын хаврын чуулган өндөрлөх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх намар нүүрсний сонсголыг зохион байгуулах талаар ярилаа. Гэхдээ хагас жилийн дотор иргэд харин ч нэг хэрсүү болж, сонсголын сургаар дуу алдаж гүйсэнгүй. Үнэхээр нүүрсний сонсголоо зохион байгуулах эсэх, тэгээд үр дүнд хүрэх, гэм буруутайг нь тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэх эсэхэд анхаарч, УИХ-даа ч Засгийн газарт ч эргэлзэж байна.
Өдгөө Засгийн газраас зарласан 17 хүнээс ердөө хоёр нь буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг хоёрыг цагдан хорьж, шалгалт хийж байгаа. Харин бусдыг нь хэрхэх, хэрхэн шалгаж, гэм бурууг нь тогтоох эсэх тодорхойгүй. Монголын түүхэн дэх хамгийн дуулиантай, хамгийн олон холбогдогчтой нүүрсний хулгайн хэрэг ч бусад "замхарсан" хэргийн араас орохыг үгүйсгэхгүй болжээ.
Холбогдогчоос холбогдогч, хэрэгтнээс хэрэгтэн дамжсан энэ хэргийн буруутнуудын нэр цаасан дээр бэлэн байгаа. Үлдсэн хэзээ зарлах нь тодорхойгүй ч зарласан байгаа нэрсээ хуулийн дагуу мөрдөн шалгаж, гэм бурууг тогтоох ажил явагдсангүй. Харин ч өнөө хэдэн нүүрсний хулгайч нь уг хэргээр олсон байж болзошгүй их хэмжээний мөнгөөрөө улсын тусгай хамгаалалттай газарт хаус, орон сууцны хороолол бариад мөнгөө "угааж" суух аж. Ирэх намрын хүндхэн ажлуудаас эхлээд УИХ-ын ээлжит сонгууль болох ирэх жилд нүүрсний хулгайн хэрэг гэнэт мартагдаж, хэрэгтнүүд нь хамаг байдгаараа мишээгээд, нэг мэдэхэд "гавьяа"-гаа цоллуулж байх вий. Ард нь, хөөрхий итгэл, найдвараа алдсан ард иргэд, сэргэж, сэргээгдэхээргүй болсон Монгол Улс л үлдэх нь дээ.
| НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД АХИАД Л ЗҮГЭЭР ӨНГӨРӨХ НЬ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |