Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын тавдугаар багийн нутаг Даланбулагт “Сарлагийн наадам-2023” өнөөдөр эхэллээ. Наадмыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Аймгийн ХХААГ, БОАЖГ, Соёл урлагийн газар, Мал эмнэлгийн газар, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Жинст Мөрөн” компани хамтран тав дахь жилдээ зохион байгуулж байна.
“Сарлагийн наадам-2023” арга хэмжээг нээж Хөвсгөл аймгийн Засаг дарга П. Лхагважав үг хэллээ. Тэрбээр “Бид аялал жуулчлалыг хөгжүүлэх улирлын хамаарлыг багасгаж гадаад дотоодын жуулчдыг татан оролцуулах, төр хувийн хэвшил, ТББ-ын хамтын ажиллагааг сайжруулах, аялал жуулчлалын салбараас нутгийн иргэдэд орох орлогыг нэмэгдүүлэх, зорилгоор “Сарлагийн наадам” эвент арга хэмжээг 5 дахь удаагаа зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 332 дугаар тогтоолоор хөвсгөл нуур орчмын бүсийг "Эко аялал, жуулчлалын бүс" болгон хөгжүүлэх тогтоол гарсан бөгөөд энэ ажлын хүрээнд Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү эвент арга хэмжээ сарлаг үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин иргэдийг дэмжих, бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах, цаашид улсын хэмжээний эвент арга хэмжээ болгон хөгжүүлэхээр зорьж байна" гэсэн юм.
Цаашид сарлагийн тоо толгойн өсөлтөөс нэгжийн ашиг шим чухал гэдэгт анхаарч, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд үржлийн ажлыг чиглүүлэх шаардлагатайг онцлов. Энэ жилийн “Сарлагийн наадам-2023” арга хэмжээ “Хөвсгөлд зочлох жил”-ийн хүрээнд аймгийн аялал жуулчлалын эвент арга хэмжээ болж зохион байгуулагдаж буйгаараа онцлог болж байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Ням-Очир "Бид малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. 2013 онд Хөвсгөл аймгийн таван суманд Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл хэрэгжсэн. 2013 оноос малчдын дунд Малчдын дундын сан, малчдын байртай болох, сарлаг үхрийн хөөврөн бүтээгдэхүүнийг үнэд оруулах зэрэг чиглэлээр олон ажил зохион байгуулсан. Малчид 10 гаруй жилийн өмнө хуучин аргаараа хөөврөө бэлтгэж зах зээлд хямд өгдөг байсан. Зарим нь хөөврөө бэлтгэх сонирхол ч багатай байлаа. Харин өнөөдөр ноолуурын дараа ордог хамгийн үнэтэй түүхий эд хөөвөр болж байна” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Харин Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Идэрбаясгалан “Сарлаг үхрээс олон төрлийн ашиг шим гарах боломжтой. Мах, сүүний чанараараа гайхагддаг гэдгийг хүн бүр мэднэ. Зөвхөн хөөврийг ашиглаад ямар олон төрлийн хувцас хэрэгсэл хийж борлуулж болдог гэдгийг “Жинст Мөрөн” ХХК таниулан түгээж байна. Энэ бол нэг жишээ. Цаашлаад бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломж өргөн байгаа. Тэднийг ашиглаж түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож, Монголдоо, цаашлаад дэлхийд танилцуулах нь чухал байна. Энэ дээр тал дээр малчидтайгаа хамтарч, хөдөлмөрөө хоршиж байж үр дүнд хүрнэ” гэв.
Сарлагийн наадамд таван айлын 500 сарлаг, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож байна. Хоёр өдрийн турш болох арга хэмжээнд сарлагтай холбоотой бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уралдаан, тэмцээн зохион байгуулагдах юм. Тодруулбал, сарлаг бугуйлдах тэмцээн, сарлагийн уралдаан, сарлаг булгиулах тэмцээн, сарлагийн хөөвөр, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум нь байгаль цаг уурын хувьд сарлаг маллах хамгийн таатай нутаг бөгөөд 2022 оны байдлаар 34 мянган толгой сарлаг үхэр тоолуулжээ. Сумын малчин өрхийн орлогын 30 орчим хувийг сарлаг үхрээс гарч буй бүтээгдэхүүнээс олдог байна.
Сарлагийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин иргэдийг дэмжих, бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын эвент арга хэмжээ болгон хөгжүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн “Сарлагийг наадам”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд гадаад, дотоодын жуулчдын сонирхон ирж үздэг арга хэмжээ болон өргөжөөд байна.

| “Сарлагийн наадам-2023” эхэллээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |