Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн талаар:

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурлын тогтоол, Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолоор хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий таван ажлын хэсгийг байгуулан ажилласнаас хоёр ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байна.
Бусад ажлын талаар:
Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор хууль тогтоомжийн төслийн талаарх нэр дэвшигчийн сонсгол нэг, олон нийтийн хэлэлцүүлэг хоёр, хурал зөвлөгөөн нэг, уулзалт ярилцлага зургаа, сургалт семинар нэг, гадаадын зочид төлөөлөгчтэй уулзах гурван уулзалтыг зохион байгуулж ажилласан. Тухайлбал, “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай” Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 04 дүгээр тогтоолын дагуу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан.
Мөн “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх” хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг болон эрдэмтэн судлаач, улс төрийн намуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулсан бол “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх” хэлэлцүүлгийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын төлөөллийг оролцуулан хийлээ.
Түүнчлэн хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчилан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 11 хууль, тогтоолын төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлт 18, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулга тав бусад мэдээ, мэдээллийг Улсын Их Хурлын цахим хуудас болох forum.parliament.mn болон иргэд олон нийтээс санал авах D.Parliament.mn-д тус тус байршуулсан.
Мөн ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүнийн халдашгүй байдлын дэд хороо дэд хороо хоёр удаа, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо нэг удаа тус тус хуралдсан.
| Төрийн байгуулалтын байнгын хороо 17 хууль, УИХ-ын 22 тогтоол хэлэлцүүлэн батлуулжээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |