НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР: Монгол Улс, БНСУ-ын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжсөөр байна. Улаанбаатар хотын хувьд Сөүл, Инчон, Пусан, Намянжү зэрэг хоттой найрамдалт харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа тэлж буй.Бид хотдоо тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нийгэм, эдийн засаг болон бусад салбарт тооцоолол, судалгаа хийж, шинжлэх ухаанд суурилсан, оновчтой, ухаалаг шийдвэр гаргахыг зорин ажиллаж байна. Энэ зорилгоор Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгуулсан. Цаашид хөгжлийн бодлогын судалгааны чиглэлд та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно.
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДЭРГЭДЭХ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ ЧУЙ ДУ ЁОЛ: Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бодлогын судалгаа нэн чухал. Үндэсний ассамблейн дэргэдэх Хөгжлийн бодлогын судалгааны хүрээлэнд салбар бүрийн эрдэмтэн, судлаач 100 гаруй, бусад чиг үүргийн 250 буюу нийт 350 гаруй хүн ажиллаж байна. Хөгжлийн бодлогын судалгааны чиглэлд хуримтлуулсан туршлагаа хуваалцан, үр дүнтэй хамтран ажиллаж Улаанбаатарт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд хувь нэмэр оруулна гэдэгтээ итгэлтэй байна.
Уулзалтын дүнд талууд бодлогын судалгааны чиглэлд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
| Улаанбаатар хот БНСУ-ын Хөгжлийн бодлогын хүрээлэнтэй хамтарч ажиллана |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |