Тус арга хэмжээнд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр болон Эрүүл мэнд, Онцгой байдлын салбарын 130 гаруй төлөөлөл оролцсон юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Ковид-19”-ын цар тахалтай холбогдуулан олон улсын хэмжээнд зарласан онц байдлыг 2023 оны тавдугаар сард цуцалсан.
Монгол Улсын Засгийн газар, улсын Онцгой комисс цар тахлаас хүн амаа хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах болон үр дагаврыг нь үнэлэн дүгнэж, цаашид хэрхэн ажиллах чиглэлээр үе шат бүрийг туулан, бүхий л бололцоогоо дайчлан ажилласан.Энэ хэцүү цаг үед манай улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг ДЭМБ үргэлж дэмжиж, заавар зөвлөмж, дэмжлэг үзүүлж ирсэн билээ.
Уулзалтын үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус “Өнгөрсөн гурван жил бид эрүүл мэндийн салбараас хэр хамааралтай амьдардаг вэ гэдгээ ойлгосон он жилүүд байлаа. Энэхүү дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс маш шуурхай ажиллаж, хариу арга хэмжээ авч чадсанд баяр хүргэж, тэмдэглэмээр байна” хэмээгээд бусад улс орон таны улс орноос суралцахуйц хэмжээнд ажилласан гэдгийг онцлон хэллээ.

| ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесусыг Монгол Улсад айлчиллаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |