Форумын үеэр үндсэн болон салбар хэлэлцүүлгүүд явагдахаас гадна оролцогчид манай улсын хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнесийн орчинтой танилцах бөгөөд үндэсний урлаг, өв соёлын илэрхийлэл бүхий олон талт арга хэмжээнүүдэд хамрагдана. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн чуулганыг нээж үг хэлсэн бол Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндсэн илтгэлийг танилцуулсан юм.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын хөгжлийн тогтвортой байдал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Улсын Их Хурлын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд, мөн Оксфордын их сургуулийн Засаглалын сургуулийн захирал, доктор Найрэ Вүүдс нар панелистаар оролцжээ. Хэлэлцүүлгээр панелистууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эдийн засгийн ямар боломжууд нээгдэж байгаа талаар санал солилцсон юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, уг нэмэлт өөрчлөлтөөр эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд тогтвортой байдлыг бий болгох эрх зүйн реформыг хэрэгжүүлсэн гэдгийг тодотголоо. Тэрбээр үргэлжлүүлэн төрийн бодлого тогтвортой, залгамж халаатай хэрэгжиж, парламентын институцууд бэхэжсэнээр тоо биш чанарын өөрчлөлт гарах учиртайг дурдаад 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсын хөгжлийн бодлого тогтвортой байна гэж заасныг тэмдэглэлээ.

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Л.ГАНТӨМӨР: Төрийн оролцоог аль болох хумиж, цомхон чадварлаг бүтцийг төлөвшүүлж, халамжаас татгалзсан, хувийн хэвшлийг дэмжсэн бодлого зайлшгүй хэрэгтэйг сануулаад, энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь парламентын төлөөллийн чадамжийг нэмэгдүүлж, олон ургальч үзлийг дэлгэрүүлэхэд дэвшилтэт алхам болсныг тодотгов. Түүнчлэн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, гадаадын хөрөнгө оруулагчид төрийн тогтворгүй бодлого, шийдвэрийн улмаас манай улсыг орхин гарсан тоо баримтаас дурдаад, олон улсын нөхцөл байдал, цаг үеийн сорилтуудыг харгалзан улс төрийн намууд нэгдэж чадсан нь эерэг өөрчлөлтүүдийг дагуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын хувьд, бидэнд маш их нөөц боломж бий гэдгийг онцлоод, улс төрийн намууд бодлогоороо өрсөлддөг болсноор эдийн засгийн урт хугацааны төлөвлөлтөд онцгой анхаарах ёстой.
Хэлэлцүүлгийн үеэр Оксфордын их сургуулийн Засаглалын сургуулийн захирал, доктор Найрэ Вүүдс, ардчилсан орны хувьд Монгол улс энэ цаг үед томоохон дэвшилтэт алхмууд хийж буйг тэмдэглээд, тогтолцооны өөрчлөлт нь цогц үр дүнг дагуулдаг гэдгийг өөрийн орны жишээн дээр тайлбарласан юм. Тэрбээр үргэлжлүүлэн, олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй өнөөдрийн сорилт, бэрхшээлүүдийг даван туулахын тулд мэдрэмжтэй, тогтвортой, бас оновчтой төрийн бодлого чухал гэдгийг хэллээ. Монголын эдийн засгийн чуулган-2023 үргэлжилж байна.
| Г.Занданшатар: Эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах эрх зүйн реформыг эхлүүлсэн |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |