Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан товч танилцуулга хийж, Улаанбаатар хот орчимд 2023 оны 07 дугаар сарын 10-ныг дуустал бороо орох учир эрсдэл өндөр хэвээр байгааг хэлэв.
Ерөнхийлөгч Улсын онцгой комиссоос тогтмол мэдээлэл авч байгаагаа хэлээд, авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгоход хүч нэмэн ажиллаж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн, алба хаагчид цаашид анхаарах зүйлсийн талаар үүрэг, чиглэл өгөв.
Юуны өмнө хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах, сэтэрсэн даланг сэргээн засварлах, хүчитгэх, гудамж, зам, талбай, орон сууц, барилга, байгууламжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанарын өндөр түвшинд хийх, цахилгаан станц зэрэг улсын онцгой обьект үер, усны аюулд өртөхөөс сэргийлэх, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг авран хамгаалах зэрэг чиглэлээр улам эрчимтэй ажиллахыг үүрэг болголоо.
Мөн үерт өртөж орон гэргүй болсон иргэд, ялангуяа өндөр настан, жирэмсэн эх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг тус тусын шугамаар тухай бүр шуурхай үзүүлж байхыг чиглэл болгов.
Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэдэд бүх сувгаар хүргэж байхыг санууллаа.
4,800 ГАРУЙ АЖИЛТАН, АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
2023 оны долдугаар сарын 07-ны өдрийн 08.00 цагийн байдлаар нийслэлийн ХУД, СХД, СБД, БЗД, БГД, ЧД-ийн 18 байршилд Нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 4,800 гаруй ажилтан, алба хаагч 403 техниктэй үүрэг гүйцэтгэж байна.
Үерийн ус хальсан байршлуудад 80 мянга орчим шуудай, 900 м3 элсийг 300 орчим машин механизмаар хайрга, шороо буулгаж, голын даланг өндөрлөж, хүчитгэжээ.
108 барилга, байгууламжийн зоорийн усыг соруулж байгаа бөгөөд Баянзүрх дүүрэгт ус соруулах шаардлагатай 27 барилга, байгууламж байна.
ЗАРИМ АВТОЗАМ, ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭСЭГЧЛЭН ХААСАН ХЭВЭЭР БАЙНА
11 автозам болон зарим хотхон усанд автсан тул байдал тогтворжих хүртэл хугацаанд:
БЗД-ийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” худалдааны төв хүртэлх Нарны зам,
ХУд-ийн 3 дугаар хороо Механик тээврийн сургуулийн уулзвараас 3 дугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамж,
Парисын гудамж /S’Outlet/
Алтай хотхон орчим болон урд талын хоёр гүүрийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаагаад байна.
11 байршилд гудамж, зам, таван 5 нүхэн гарц усанд автсан бөгөөд Нарны замыг Р.Гандийн замтай холбосон түр замыг сэтэлж, гурван байршилд Дунд голын гольдролыг өргөсгөн, урсацыг сайжруулснаар эрсдэл буурчээ.
ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАНГАМЖИЙГ СЭРГЭЭЖ БАЙНА
Болзошгүй эрсдэлээс сэргийлж төвийн зургаан дүүргийн 52 мянга гаруй хэрэглэгчийн цахилгааныг түр тасалсан.
Үүнээс СБД-ийн 14, 15, 17, 19 дүгээр хороо-Салхит, Дамбадаржаа, Шаргаморьт, ЧД-ийн 18, 19 дүгээр хороо-Шадивлан, Жигжид, Доод салхит, БЗД-ийн 21, 27 дугаар хороо-Дарь-Эх, Ганц худаг орчмын 32 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээгээд байна.
Одоогоор 20 орчим мянган хэрэглэгч эрчим хүчгүй байна.
100 ГАРУЙ АЙЛ ӨРХИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖЭЭ
ЧД-ийн 53, СБД-ийн 52 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай айл өрх ЧД-т 90 гаруй, СБД-т 17, СХД-т 20 байна.
Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Туул голын усны түвшний өөрчлөлтийг тогтмол хэмжиж, хянаж байна.
Туул голын усны түвшин нэмэгдсэн учир том оврын 100 автомашинаар элс, хайрга татан, Хан-Хилс, Ривер гарден орчмын газарт 250 урт метр даланг нөхөн сэргээх бэлтгэлээ хангажээ.
Үерийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2.6 тэрбум төгрөг зарцуулаад байна.
| Ерөнхийлөгч үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн байгууллагынханд үүрэг өглөө |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |