• Өнөөдөр 2024-05-15

УОК: Усанд автсан барилга байгууламжаас ус соруулах, үерийн даланг өртөгтгөхөд техникийн тусламж үзүүлнэ

2023-07-05,   369

Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын хуралдаан боллоо. 
 
Хуралдаанаар УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлбэ, Дунд гол үерлэсний улмаас усанд автсан барилга байгууламжаас ус соруулах, үерийн далангийн суваг шуудууг өртөгтгөх арга хэмжээнд шаадлагатай текникийг шуурхай дайчлан гаргахыг үүрэг болгов. Мөн Нийслэлийн онцгой комисст дэмжлэг үзүүлж ажиллахыг Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын орлогч дарга Г.Сайханбаяр, Барилга хот, байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нарт даалгасан бол үерийн улмаас халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэх тул эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, болзошгүй халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг түгээж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгалаа. 
 
Мөн Нийслэлийн хэмжээнд үүсээд байгаад нөхцөл байдалд хариу арга хэмжээг яаралтай авч, болзошгүй эсрдэлээс урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт үүрэг болгож, ОБЕГ дээр шуурхай штаб байгуулж, нийт алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах шийдвэрийг гаргалаа.
 
Түүнчлэн Зоонозын Өвчин Судлалын төв, Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн болон орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагууд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэж болзошгүй тул бэлтгэл бэлэн байдлыг хангах, аймаг, орон нутгийн удирдлагууд болзошгүй аюулаас урьдчилэн сэргийлж, далан шуудууг цэвэрлэх, сэргээх, гүүр, ус зайлуулах хоолойг хүчитгэх, өргөтгөлийн ажлыг эрчимжүүлэхийг анхаарууллаа.

УОК: Усанд автсан барилга байгууламжаас ус соруулах, үерийн даланг өртөгтгөхөд техникийн тусламж үзүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188