Тэрбээр “Бидний эцсийн зорилго хүүхдүүдээ дэлхийн боловсролтой болгох эсвэл олон хэл, соёлын дунд хаях гээд байгаа юм уу гэх маргаан үүсээд байна. ҮБАЗ-өөс англи хэл болохгүй нэг ч зөвлөмж гаргаагүй. Харин Монгол хэлний тухай хуулиа дагаж мөрд гэсэн. Монгол хэлний тухай хуульд “Монгол хэл үндсэн хэл байна, бусад гадаад хэлийг сонгон суралцана” гэсэн заалт бий. Үндсэн гадаад хэл байхыг дэмжинэ. Дэлхийн түвшний өрсөлдөх чадвартай байхын тулд технологийн, худалдааны, бизнесийн англи хэл үзэхийг 100 хувь дэмжиж байгаа. Гэхдээ англи хэлтэй атлаа монгол хэлгүй хүн бэлдэж болохгүй. Мөн бусад хэл үзэх эрхийг ч хориглож болохгүй. Ардчилсан нийгэмд сонгох эрхийг нь хааж болохгүй. Монгол хэлний тухай хуульд сургалтын үндсэн хэл монгол хэл байна. Харин үндсэн гадаад хэл байна. Мөн бусад орны хэлийг сонгон судалж болно. Гэхдээ монгол хэл нэгт байж, соёлоо хамгаалж, ижилсэл, ондоошлын өнөөгийн хандлагад нийцүүлэн хэл, соёлоо тусгаар авч явах ёстой юм. Монгол, англи хэлтэй, өрсөлдөх чадвартай, мэдлэг боловсролтой иргэн бэлтгэх нь Боловсролын тухай хуулийн шинэчлэлийн зорилго юм” гэлээ.
| Г.ЗАНДАНШАТАР: Монгол Улсын үндсэн гадаад хэл англи хэл байхыг дэмжинэ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |