• Өнөөдөр 2024-05-15

Д.ӨНӨРБОЛОР: Нийслэлд түүхий нүүрс ашиглахыг зөвшөөрсөн хуулийн төслийг эсэргүүцэж байна

2023-07-05,   328

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Өнөрболор мэдээлэл санал хэллээ.
 
Тэрбээр “Энэ долоо хоногт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэн батлах хуваарь байгаа. Өнөөдөр энэ хуулийн төсөлтэй хамт Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлд түүхий нүүрсний асуудал давхар орж ирж байгааг эсэргүүцэж байгаа юм. Хорт утаа, хотын иргэдээр хонжоо олох асуудлыг зөвшөөрөхгүй. Хорт утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Нийслэлд шинээр барих 1.5 мгв дулааны эх үүсвэрт түүхий нүүрс ашиглахгүй байя. Ард иргэдээ нүүрсээр хордуулахгүй байя. Бодит байдал хүнд байхад Үндсэн хуулийн эсрэг, эрүүл мэндийн ” гэлээ.
 
Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг өнөөдөр хэлэлцүүлэхгүй. Засгийн газраас харин ч иргэдэд, байгаль орчинд ээлтэй хууль гэсэн тайлбартай оруулж ирсэн харагдсан. Эрх зүйн дүгнэлт гарахаар энэ асуудлыг хэлэлцүүлнэ” хэмээн хариулав. 
 

Д.ӨНӨРБОЛОР: Нийслэлд түүхий нүүрс ашиглахыг зөвшөөрсөн хуулийн төслийг эсэргүүцэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188