Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Монгол Улс, Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай тогтоосон харилцаагаа өндрөөр үнэлдэг. Европын Холбоог манай “гуравдагч хөрш” хэмээн үздэг бөгөөд энэ нь манай гадаад харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээгээд Европын Холбоо, түүний гишүүн улсууд Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг тууштай дэмжиж ирсэн төдийгүй цар тахлын хүнд бэрх цаг үед ч ойр дотно хамтран ажилласанд талархалтай байдаг. Мөн Европын Холбоотой харьцуулахад Монгол Улсын ардчилал харьцангуй залуу боловч Улсын Их Хурлаас хүний эрхийг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчныг үе шаттайгаар бүрдүүлсээр байна. Тухайлбал, Монгол Улс Ази тивд Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан анхны улс болсон төдийгүй Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцээд Улсын Их Хурал анх удаагаа тайлангийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг батлан хэрэгжүүллээ. Мөн хэдхэн хоногийн өмнө парламент “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоолыг батлаад байна гэлээ.

Харин Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Саннино Монгол Улсад анх удаа ажлын айлчлал хийж буйгаа дурдаад “Европын Холбоо, Монгол Улс нь газар зүйн хувьд алслагдсан ч, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсээр нэгдмэл байж, зүрх сэтгэлээрээ ойр байдаг. Европын Холбоо болон Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эрчимтэй бэхжиж буйг онцлон тэмдэглэсэн юм.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Европын Холбооноос дэмжин “Ойн түншлэл” хөтөлбөртөө хамруулан ажиллахаар болсныг дурдаад нийгэм, худалдаа, эдийн засаг, аюулгүй байдал, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой” гэлээ.

Хоёр талын харилцааг улам бүр бататгаж, бүх салбарт өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг талууд санал нэгтэй тэмдэглээд цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх таатай нөхцөл бий болгоход үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
| Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Санниног хүлээн авч уулзлаа |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |