Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Сахилгын хороо ажиллах бөгөөд улсын хэмжээнд нэг байна гэж заасан байдаг. Уулзалтын эхэнд Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар танилцуулга, мэдээлэл хийлээ.

Тэрбээр, нийт шүүгчдийн анхдугаар чуулган 2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж, Шүүхийн сахилгын хорооны шүүгч дөрвөн гишүүн нь хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгосон. Улсын Их Хурлын 2021 оны арвандүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилсноор Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн гэж танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн зургаа дахь хэсэгт Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэж заасан байдаг.
Тус хорооны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд 2023 оны эхний хагас жилийн байдлаар 162 өргөдөл мэдээллийг хүлээн авч, хянан шийдвэрлэснээс 72-д нь сахилгын хэрэг үүсгэж, 76-д нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан дүн мэдээлэлтэй байгаа гэж Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар мэдээлэлдээ дурдлаа.
Шүүхийн сахилгын хороо нь цаашдаа байгууллагын үйл ажиллагаагаа цахимжуулах, иргэн төвтэй шүүхийн тогтолцоог бүрдүүлэхэд шударга, ил тод, хараат бус, бие даан ажиллах, иргэд олон нийтийн хүсэж буй шударга ёсны хүсэмжлэл, сахилга хариуцлага, ёс суртахуун, ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлэн шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа аж.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчдэд хариуцлага тооцох механизмыг хараат бус байдлаар бүрдүүлж, олон улсын туршлага, чиг хандлагын дагуу Шүүхийн сахилгын хороог байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Тус хороо байгуулагдаад ажиллаж буй хоёр жилийн хугацаанд тоон мэдээллээс харахад тодорхой ахиц дэвшил, өөрчлөлтүүд гарч байгаа нь сайшаалтай гэв. Түүнчлэн Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, өргөдөл мэдээллийн шийдвэрлэлт, сахилгын хорооны шийдвэрийн талаар олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх байдлаа улам сайжруулахад анхаарах шаардлагатай гэж Улсын Их Хурлын дарга яриандаа онцлон дурдав. Үргэлжлүүлэн, хуулийн хийдэл, зөрчил, давхардлаас шалтгаалаад шүүх болон шүүгчийн шийдвэр өөр өөр гарах асуудал ажиглагдаж, шүүмжлэл дагуулдаг. Тиймээс шүүгчийг шийтгэж, хариуцлага оногдуулахаас гадна хууль эрх зүйн талаас нь санал дүгнэлт гаргаж ажиллах нь зүйтэй гэж үүрэг чиглэл болголоо. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Шүүхийн сахилгын хорооныхонд хандаж Үндсэн хуульд заасан зарчмаа баримталж ажиллахын зэрэгцээгээр ард түмний нийтлэг, хүсэл эрмэлзлэлийг сонсож ажиллахыг зөвлөмж болголоо.
| Г.ЗАНДАНШАТАР: Шүүхийн сахилгын хороо ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлэлийг сонсож ажиллах хэрэгтэй |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |