Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн гаргаж, танилцууллаа. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүдийн ХОМ хэрхэн өөрчлөгдсөн талаарх тоон мэдээллийг хүргэж байна. 2022 оны УИХ-ын гишүүдийн ХОМ-ээс харахад нийт 13 гишүүний хөрөнгө огцом нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Үүнээс УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Өнөрболор Ц.Цэрэнпунцаг нар ХОМ-ээрээ тэргүүлж байна. Тодруулбал,
-
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 18 тэрбум 942 сая төгрөг,
-
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 18 тэрбум 580 сая төгрөг,
-
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 16 тэрбум 54 сая төгрөг,
-
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг 14 тэрбум 958 сая төгрөг,
-
УИХ-ын С.Амарсайхан 14 тэрбум 407 сая төгрөгийн хөрөнгө орлогтой гэж мэдүүлжээ.
ТАНИЛЦ: ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨ, ОРЛОГОТОЙ УИХ-ЫН ГИШҮҮД |
|