Төслийг хэлэлцэхээр дэмжсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн тэргүүн зорилт нь авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайллыг улс төрийн хүрээнд төлөвшүүлэх явдал болохыг онцлов. Тэрбээр 2021 онд зохион байгуулсан Авлигатай тэмцэх үндэсний чуулганд хэлсэн үгэндээ, авлига бол улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулж, хөгжлийг сааруулж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байгаа хорт үзэгдэл учир үүнтэй бүх нийтээрээ тэмцэх итгэл үнэмшил, оролцоо, дэмжлэг, хяналтыг нийт нийгэмд бий болгох нь чухал байгааг хэлж байсан юм. Тухайн үед тэрбээр, авлигын барьцааг иргэд ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлж байна хэмээн онцолж байлаа.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тэрбээр энэ тухай сануулаад, манай улсад төрийн авлигын түвшин олигтой буурахгүй байгаа учраас авлигын индексийн зүйл, заалт, шалгуур үзүүлэлт бүрээр тодорхой зорилго, зорилтыг тоон болон чанарын утгаар нь дэвшүүлэн тавьж, авлигатай тэмцэх тэмцлийг бүх шатанд өрнүүлэн, төрийг авлигаас бүрэн ангижруулах, бизнесийн болон өрсөлдөөний шударга орчныг бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтоох хэрэгтэйг хэлэв. Аливаа зүйлийг тэгшлэхийн тулд эсрэг тал руу нь хэтрүүлж нугалах хэрэгтэй байдгийн адил авлигын нөхцөл хэт их болчихсон энэ цаг үед нийгмийн итгэл үнэмшил, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн тулд авлигачидтай хийх тэмцлээ илүү их, хэтрүүлэн “нугалж” байж үр дүнд хүрнэ хэмээн тэрбээр цохон тэмдэглэлээ.
2023 оны хаврын ээлжит чуулганыг “авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулах чуулган” болгосныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дахин илэрхийлж, энэ тэмцлийг ард түмэн төлөөлөгчдийн байгууллага манлайлах учиртайг уриалав.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд авлигын эсрэг асуудалд манлайлал үзүүлэх агуулга бүхий эрх зүйн зохицуулалтыг ирэх долоо хоногт батлахаар Улсын Их Хурал ажиллаж байна. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ энэ талаар дурдан, уг зохицуулалтыг сулруулж саармагжуулалгүй, харин ч хүрээг нь өргөжүүлж чангатган, төрд ард түмнээ төлөөлж, иргэддээ үйлчлэн ажиллаж байгаа хүн аливаа бизнесийн ашиг сонирхлоос ангид байх, хамаарал бүхий этгээдүүд нь төрд ажилладаггүй байх энэ зарчмыг хатуу суулгах хэрэгтэй гэсэн юм.
2016 онд баилан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дуусаад байгаа юм. Уг хөтөлбөрийг батлахдаа, төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, мэргэжил, сонирхлын бүлгүүдийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн боловч үр дүн нь сайнгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Энэ удаагийн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа АТГ-аас нийт 12 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд, иргэдийг оролцуулж 250 орчим санал хүлээн авч, төсөлд тусгасан байна. Үүнийг Улсын Их Хурлын дарга сайшаагаад, энэхүү үндэсний хөтөлбөрт төсөв, төрийн мөнгөнд тавих хяналт, шалгалтыг сайжруулахаас эхлээд тендер, төсөв, төрийн өмчийн компаниуд гэх мэт хулгай луйвар байгаа бүх газруудад ил тод, нээлттэй байдал, ард иргэдийн хяналтыг бий болгох, бүх нийтийн үйл хэрэг, үүрэг хариуцлага болгох зэрэг эерэг, сайн өөрчлөлтүүд тусаж байгааг тайлбарласан юм.
| Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Хулгай луйвар байгаа бүх газарт ил тод байдал, иргэдийн хяналтыг тогтооно |
|
Спортын 11 төрлийн 78 тамирчинд, 2025 онд 2 тэрбум, 130 сая төгрөг олгожээ
2025-12-23 14:12:14
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2025-12-23 12:59:54
Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2025-12-23 09:49:27
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2025-12-23 09:00:00
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА
2025-12-23 07:00:01
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 12 хүн авран хамгаалжээ
2025-12-22 13:36:45
Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
2025-12-22 13:33:48
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2025-12-22 13:17:48
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2025-12-22 13:15:54
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2025-12-22 13:13:21
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-12-22 13:08:56
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-22 13:07:15
2025 он: Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлав
2025-12-22 11:29:23
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 10:45:49
Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна
2025-12-22 10:40:23
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт албан хаагчид 12 иргэний амийг авран хамгааллаа
2025-12-22 10:10:22
К.Ёолк “Алтан Бүргэд” наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртлээ
2025-12-22 07:05:00
“Ихэр бээлий” клубийн А.Мөнгөнзул “Говийн бүс”-ийн тэмцээнд түрүүллээ
2025-12-22 07:00:00
АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
2025-12-22 07:00:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-22 07:00:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-22 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-22 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-12-22 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2025-12-22 07:00:00
МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ
2025-12-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |