• Өнөөдөр 2024-05-16

Б.ЭНХБАЯР: Авлигын үндсэн шалтгаан нь төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, шинээр аж ахуй нэгж байгуулж “боомилдог”, данхайдагт бий

2023-06-23,   314

     УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” хэлэлцэж байна.

         Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Авлигатай тэмцэх хөтөлбөрийн хугацаа дууссан тийм учраас бид ирэх 7-8 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөтөлбөрийн тухай хэлэлцэж байна. Энэ нь гэнэт орж ирээгүй, сүүлийн жил гаруйн хугацаанд АТГ-аас 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлээд, судалгаа хийсэн. Үүний үндсэн дээр энэ  бодлогын баримт бичиг бүтсэн. УИХ-ын дарга хаврын чуулганыг нээхдээ “Энэ хаврын чуулган авлигатай тэмцэх чуулган болно” гэж хэлсэн. УИХ манлайллаа үзүүлж, энэ хөтөлбөрийг шуурхай хэлэлцэн батална. Би ХЗБХ-ны даргын хувьд энэ хөтөлбөрийн бүхий л шатанд УИХ-ын дарга оролцож, анхаарал хандуулсан гэдгийг цохон хэлмээр байна. Энэ хөтөлбөр маш өргөн хүрээтэй, ирэх долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэнэ. Тийм учраас гишүүд санал бодлоо сайн илэрхийлэхийг хүсье. Төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй байх. Шинээр аж ахуй нэгж байгуулж “боомилдог”, данхайдаг нь авлигын хүнд суртлын үндсэн шалтгаан юм. Энэ тал дээр анхаарч ажиллана. Мөн бид аливаа зүйлийг Үндсэн хуулийн үзэл баримтлал дээр тулгуурлаж хийх ёстой” гэлээ.

Б.ЭНХБАЯР: Авлигын үндсэн шалтгаан нь төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, шинээр аж ахуй нэгж байгуулж “боомилдог”, данхайдагт бий
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188