ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин “Монгол, Оросын найрамдал он цагийн шалгуурыг даван туулсныг онцлоод, өдгөө хоёр орны парламентын гишүүд хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллах нь зүйтэй” гэлээ.
.jpg)
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, шинэ боломжууд нээгдэж байгаа ч талуудын хооронд олон жил шийдвэрлэж чадаагүй асуудлууд хуримтлагдаж буйг тэмдэглэсэн. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсныг дурдлаа.
Мөн тус комиссын анхдугаар хуралдаанаар хоёр орны худалдааны хэт тэнцвэргүй байдал, хэрэгжилт нь удаашралтай байгаа дэд бүтцийн томоохон төслүүдтэй холбоотой асуудлуудын бодит шийдлийг ярилцаж, хоёр орны гүйцэтгэх засаглалын байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналаа илэрхийлснийг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар “Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалтын тухай” баримт бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламентын хамтарсан комисс байгуулагдав. Монгол Улсын Их Хурлын дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга нар парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотод 2023 оны 08 дугаар сард хуралдуулахаар тохирч, бэлтгэл ажлыг хангахуулахаар хоёр талын холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Уулзалт, хэлэлцээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, Төрийн Думын Олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Л.Э.Слуцкий, Тээвэр, тээврийн дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга Е.С.Москвичев, Аюулгүй байдал, авилгатай тэмцэх хорооны дарга В.И.Пискарев, Аялал жуулчлал, жуулчлалын дэд бүтцийн хорооны дарга С.А.Тарбаев, Өмч, газар, өмчийн харилцааны хорооны нэгдүгээр орлогч дарга С.Ю.Тен, Эдийн засгийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга Н.В.Школкина, Төсөв, татварын хорооны нэгдүгээр орлогч дарга М.В.Щапов нар оролцлоо.
| Парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо хийхээр тохирлоо |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |