Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар нүүрсний хулгайн асуудлаар сонсгол хийх асуудлаар мэдээлэл өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Нүүрсний сонсголын асуудлаар Ажлын хэсэг байгуулагдсан. Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй шалгах дагуу олон нийтийн хүсэл шаардлагын дагуу Нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт экспорт холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах, бэлтгэл хангах, санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгуулсан. Зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй. Хяналтын сонсголын Түр хороо зохион байгуулах хуультай. Өмнө нь Г.Ганболд гишүүнээр ахлуулсан Түр хороо байгуулж байсан. Энэ нь Хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын нэвтрүүлэх чадвар боомтын үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн болон аж ахуйн нэгжүүд, экспортын нүүрсний гаалийн бүрдүүлэлт зэрэг эрх зүйн орчны уялдааг шалгах зорилгоор Түр хороо байгуулжээ. Энэ Түр хороо хяналтын сонсгол явуулах боломжгүй. Тиймээс хяналтын сонсгол явуулах Түр хороо нэгж байгуулахаар болсон. Энэ асуудлыг маргааш эцэслэх байдлаар ярилцсан" гэв.
УИХ-ын гишүүн Х.Доржханд "Г.Ганболд гэдэг Түр хорооны даргыг Х.Нямбаатараар сольчихсон юм биш. Ажлын хэсэг байгуулж байна. Энэ Ажлын хэсэг нь Түр хороо байгуулах уу, үгүй юү гэдэг дүгнэлт гаргаад үүнд үндэслээд чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх юм. Нүүрсний нотлох баримтын сонсголыг бид заавал хийнэ. Үүнийг хэзээ яаж, хийх талаараа ярьж байна. Түр хорооны дарга бол хаврын чуулганаар хийх саналтай байна. Гэтэл хуулийн байгууллага дээр мөрдөн шалгах ажиллагааны процесстэй холбоотой гацаад байгаа. Хамгийн гол нь тэр хэрэгт холбогдсон хүмүүс энд ирж байж Их хурал дээрээ ярьж байж үр дүнд хүрнэ” гэлээ.
| Х.НЯМБААТАР: НҮҮРСНИЙ ХУЛГАЙН АСУУДЛААР ДАХИН ТҮР ХОРОО БАЙГУУЛЖ, СОНСГОЛ ЯВУУЛАХ ЭСЭХИЙГ МАРГААШ ШИЙДНЭ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |