Ерөнхий сайд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар товч танилцуулж, мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар малчидтай санал солилцлоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийг эрчимжүүлж, төрийн бүтээмжийг сайжруулах хүрээнд төрийн өмчит компаниудыг ил тод, нээлттэй ажиллуулж, авлига, хээл хахуультай эрчимтэй тэмцэж, төрийн байгууллагын хэмжээнд Хэмнэлтийн хууль хэрэгжүүлсэн зэрэг арга хэмжэний үр дүнд эдийн засаг сэргэж, анх удаа улсын төсвийн орлого давж биелснээр тодотгол хийгээд байна. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хувиар нэмж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоно. Орон нутагт орон сууц худалдан авбал ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгож, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд аймгуудын нээлттэй хөтөлбөрийг батлаад байна. Бие даан төсвөө бүрдүүлж байгааг аймгийн тоог нэмэгдүүлж, аймаг бүр өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болгох зорилтыг Засгийн газар Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд тавьж байна. Өнөөдрийн байдлаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Шинэ Ховд” аж үйлдвэрийн парк, Дархан арьс ширний цогцолбор, Дорнод бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа зэрэг мэдээллийг Ерөнхий сайд танилцууллаа.
Түүнчлэн малчдын санал хүсэлтийг судалж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд энэ уулзалтын үеэр холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Мөн 2024 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа тухайн орон нутагт шаардлагатай хөрөнгө оруулалтын саналыг иргэдээс өөрсдөөс нь авч тусгахаар төлөвлөж буйг Ерөнхий сайд хэлээд санал асуулгад идэвхтэй оролцохыг зөвлөлөө.

Уулзалтад оролцсон малчид санал хэллээ. Тухайлбал,
Баян-Овоо сумын 1-р багийн малчин Б.Бямбажав: Малчид орлогоороо орон сууцтай болъё гэхэд банкны шаардлага өндөр, зээл шийдэгдэхэд удаан байна. Залуу малчдыг дэмжсэн, орон нутагт амьдрах нөхцөлийг нь бүрдүүлсэн бодлого хэрэгтэй байна. Малчин бидэнтэй уулзаж, санал бодол сонсож байгаа Ерөнхий сайддаа баярлалаа. Дандаа болж бүтэхгүй зүйл яриад байж болохгүй. Энэ Засгийн газарт талархууштай олон зүйл байгаа.
Баян-Овоо сумын 1-р багийн малчин Ё.Дамдинпүрэв: Малын түүхий эд боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна. Хонины өлөн 1000 төгрөг хүрэхтэй үгүйтэй болж, ямааны арьс бараг хог болж байна. Боловсруулдаг болчихвол үнэд хүрнэ. Залуу малчдаа дэмжмээр байна. Манай багт миний насны таван хүн л бий, бусад нь тэтгэврийнхэн. Залуус мал маллах сонирхолгүй болж гадагшаа явах тухай ярьж байна. Үүнд анхаармаар байна.
Галуут сумын Хайрхан багийн малчин Ш.Бат-Оргил: Энэ жил ноолуур үнэтэй байж малчид өрнөөсөө гарч байна. Малчин бид улирлын чанартай орлого олдог. Мал, мах, түүхий эдийн үнийг өсгөх зохицуулалт хийх хэрэгтэй байна.Бэлчээр маш их доройтож байна. Малын түүхий эдийн үнэ өсвөл малчид заавал олон малтай байх шаардлагагүй. Цөөн тооны малаа өсгөөд бэлчээр нутгаа ч доройтуулахгүй мал аж ахуйгаа эрхэлж болмоор байна.
Баянхонгор сумын 3-р багийн малчин Т.Түмэндэмбэрэл: Малчид нийгмийн даатгал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүнд байна. Мөн хүүхдүүд зургаан настай нэгдүгээр ангид орж байгаа нь малчин гэр бүлүүдэд чирэгдэлтэй байгаад анхаарна уу. Малын эрүүл мэнд, вакцинжуулалтад нэгдсэн бодлого хэрэгтэй байна.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Түүхий эдийн үнэ өсвөл малчдын амьжиргаа, бэлчээрийн доройтлын асуудлыг давхар шийдэх боломжтой гэж малчид ярьж байна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |