Нүүрсний хулгайн асуудлаар Их хурал сонсгол зохион байгуулна гэх амлалт өгөөд хагас жил болсон. Гэвч өнөөдрийг хүртэл нүүрсний сонсголыг УИХ явуулахаас цааргалж, мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой асуудлаар хойшилсон гэх тайлбар өгч байв. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хороог татан буулгаж, шинээр байгуулах захирамж гаргаад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан Түр хороонд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байсан учир татан буулгах шийдвэр гаргасан гэх мэдээлэл бий.
Нүүрсний сонсгол зохион байгуулах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах бол УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар багтаад байна. Түр хорооны Ажлын хэсэгт багтсан Б.Энхбаярын талаар баримтыг хүргэж байна.
Баримт 1: Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үеэл Гантөмөрийн Цогзолмаа гэх эмэгтэй бий. Б.Энхбаярын аав Ц.Баттөмөрийн төрсөн дүү Ц.Гантөмөрийн охин гэсэн үг. Г.Цогзолмаа “Дорнын цас гоёл чимэглэл” ХХК-ийн захирлаар ажилладаг. Харин Г.Цогзолмаагийн нөхөр нь Авирмэдийн Амар-Отгон гэх залуу бий. А.Амар-Отгон “Дорнын цас” ХХК-ийг төрсөн ах А.Амартүвшинтэйгээ хамтран эзэмшдэг. Тэгвэл “Дорнын цас” ХХК нь 2018 оны тавдугаар сарын 31-нд Хөгжлийн банкнаас 3.5 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай зээлжээ. “Дорнын цас” ХХК-ийг Хөгжлийн банкнаас 3.5 тэрбум төгрөгийн зээл авах үед Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан. Харин зээл авснаас нь хойш долоон сарын дараа буюу 2018 оны арванхоёрдугаар сард Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаяр хүргэн А.Амар-Отгоныгоо Хөгжлийн банкнаас зээл авах үед нөлөөлж чадахуйц албан тушаалтай байжээ гэсэн үг. Мөн Б.Энхбаяр 2016 оноос хойш Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын хувиар Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан буюу Хөгжлийн банкны удирдлага, газар, хэлтсийн дарга нарын хууль бус бүх баримт түүний гарт байсан. Ингэж харвал, тэр тухайн баримтуудаараа Хөгжлийн банкныхныг “дарамталж”, хүргэнийхээ зээлийг бүтээлгэсэн байж болзошгүй хардлага ч гарч ирж байна.
Баримт 2: Б.Энхбаярыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үед үеэл Г.Цогзолмаа нь “Дорнын цас гоёл чимэглэл” ХХК-аараа, түүний нөхөр А.Амар-Отгон “Боломж фонд” ББСБ-аараа тус тус санхүүжилтийг нь босгосон хөдөлшгүй баримт байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үеэл Г.Цогзолмаа, хүргэн А.Амар-Отгон нартайгаа тун ойр дотно гэдэг нь эндээс харагдана. Нөгөөтээгүүр, Г.Цогзолмаа, А.Амар-Отгон нар Б.Энхбаярыг Хөгжлийн банкны 3.5 тэрбум төгрөгийн зээлийг нь бүтээж өгсний хариу болгож сонгуулийн санхүүжилтээ босгоход нь тусалсан байж болзошгүй хардлага гарч ирж байгаа юм.
Баримт 3: Өнгөрөгч 2022 оны хоёрдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, дэд захирал асан Б.Чойжилжалбуу, төслийн зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорьж, шалгаж эхэлсэн. Тэднийг албан тушаалаа ашиглан, Хөгжлийн банкны хэд хэдэн зээлдэгчид давуу байвал бий болгож, авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан ийнхүү шалгаж эхэлсэн байдаг. Тухайн үед Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуугаар арын хаалгадуулсан гэх компаниуд дунд “Дорнын цас” ХХК багтаж байсан. Судлаад үзвэл, “Дорнын цас” ХХК-ийн захирал А.Амар-Отгон 2020 оны сонгуулиар хадам ах Б.Энхбаяраасаа гадна УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын сурталчилгааны санхүүжилтийг босголцжээ. Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу нь Ж.Мөнхбатын 10 жилийн ангийн, багын найз нь, бас тэд хэд хэдэн компанийг хамтран эзэмшиж ирсэн. Б.Чойжилжалбууг Хөгжлийн банкны дэд захирлаар томилуулсан хүн нь ч Ж.Мөнхбат гэдэг. Товчхондоо, А.Амар-Отгон Б.Чойжилжалбуугийн тусын хариуд Ж.Мөнхбатын сонгуулийн санхүүжилтэд тусалсан байж болзошгүй харагдаж байгаа юм. Ингэж харвал, “Дорнын цас” ХХК-ийн захирал А.Амар-Отгон 3.5 тэрбумын зээлээ бүтээлгэхийн тулд Хөгжлийн банкны гаднаас Б.Энхбаяраар, дотроос дэд захирал Б.Чойжилжалбуугаар нөлөөлүүлсэн байж болзошгүй дүр зураг тодорч байна.
| НҮҮРСНИЙ СОНСГОЛЫГ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГТ БАГТСАН Б.ЭНХБАЯРЫН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ БАРИМТУУД |
|
Спортын 11 төрлийн 78 тамирчинд, 2025 онд 2 тэрбум, 130 сая төгрөг олгожээ
2025-12-23 14:12:14
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2025-12-23 12:59:54
Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2025-12-23 09:49:27
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2025-12-23 09:00:00
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА
2025-12-23 07:00:01
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 12 хүн авран хамгаалжээ
2025-12-22 13:36:45
Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
2025-12-22 13:33:48
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2025-12-22 13:17:48
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2025-12-22 13:15:54
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2025-12-22 13:13:21
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-12-22 13:08:56
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-22 13:07:15
2025 он: Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлав
2025-12-22 11:29:23
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 10:45:49
Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна
2025-12-22 10:40:23
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт албан хаагчид 12 иргэний амийг авран хамгааллаа
2025-12-22 10:10:22
К.Ёолк “Алтан Бүргэд” наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртлээ
2025-12-22 07:05:00
“Ихэр бээлий” клубийн А.Мөнгөнзул “Говийн бүс”-ийн тэмцээнд түрүүллээ
2025-12-22 07:00:00
АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
2025-12-22 07:00:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-22 07:00:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-22 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-22 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-12-22 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2025-12-22 07:00:00
МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ
2025-12-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |