УИХ-ын дарга Г.Занданшатар Нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хороог татан буулгаж, шинээр байгуулах захирамж гаргаад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан Түр хороонд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байсан учир татан буулгах шийдвэр гаргасан гэх мэдээлэл гарлаа.
Нүүрсний сонсгол зохион байгуулах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах бол УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар багтаад байна.
Тэгвэл нүүрсний хулгайн сонсгол удааширсан нь УИХ-ын гишүүн Г.Ганболдтой холбоотой ажээ. Тэрбээр өөрөө нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон учраас сонсгол зохион байгуулахад саад учруулсан, удаашруулсан байж болзошгүй ажээ. Хачирхалтай нь, Ажлын хэсгийн ахлагчийн албан тушаалаас нь буулгаад, түүнийг Ажлын хэсгийн гишүүнээр томилсон байна.
Нүүрсний сонсгол зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг танилцуулж байна. Ажлын хэсгийн ахлагчаас гишүүн болсон Г.Ганболд гэж хэн бэ гэдгийг хүргэе.
Хилийн боомтуудаар хэчнээн тонн нүүрс хулгайгаар гарсныг шалгаж тогтоох, нүүрсний хулгайн хэргийг илрүүлэхэд хууль хяналтын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг бүхий Хянан шалгах түр хороог УИХ-аас 2022 оны зургадугаар сард байгуулсан. Улмаар Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Гочоогийн Ганболдыг томилсон байдаг. Зургаан сар өнгөрч байхад сонсгол ч үгүй, Ажлын хэсгийн багийг шинэчиллээ.
Хоржоонтой нь, нүүрсний хулгайн хэргийг шалгах үүрэгтэй Хянан шалгах түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Г.Ганболдыг өөрийг нь АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Ганболд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит “Баянтээг” ХК-ийн Баянтээгийн нүүрсний уурхайгаас хууль бусаар нүүрс гаргаж, улмаар Улаанбаатар хотоор дамжуулан Чойр хүртэл автомашинаар зөөж, Чойроос вагонд ачуулан БНХАУ руу гарган худалдаж байсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Ингэхдээ Г.Ганболд нь “Баянтээг” ХК-ийн эзэмшигч, гүйцэтгэх захирлаар өөрийн найз, хамаарал бүхий этгээдүүдийг томилох замаар Баянтээгийн уурхайгаас нүүрс гаргаж байсан байж болзошгүй баримтууд илэрсэн аж. “Баянтээг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016-2020 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Отгоны Сумъяасүрэн, 2020-2022 онд “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын дарга Нэргүйн Данзан, 2023 оноос Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Хайрхандулаан сумын Засаг дарга Чулуунбаатарын Ганхуяг ажиллаж байгаа ажээ. Тэднээс О.Сумъяасүрэн нь УИХ-ын гишүүн Г.Ганболдын дотнын найз, бизнесийн хамтрагч аж.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын II багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Баянтээлийн нүүрсний уурхай буюу “Баянтээг” ХК-ийн 70 хувийг Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, 23.5 хувийг “Шунхлай групп” ХХК, үлдсэн 6.4 хувийг 241 иргэн эзэмшдэг. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Ганболд 2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга болмогцоо “Баянтээг” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Отгоны Сумъяасүрэнг томилжээ. Ингээд зогсохгүй, 2017 оны тавдугаар сарын 1-нд Хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Баянтээг” ХК-ийн эзэмшигчээр ганцхан Отгоны Сумъяасүрэнг бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, “Баянтээг” ХК-ийн Өвөрхангай аймгийн ИТХ-ын мэдлийн 70 хувийн хувьцааг одоог хүртэл төлөөлөгч О.Сумъяасүрэн эзэмшиж байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Ганболд болон “Баянтээг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, одоог хүртэл эзэмшигчээр бүртгэлтэй Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Сумъяасүрэн хоёр дотнын найзууд ажээ. Жишээ нь, Өвөрхангай аймгийн Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны даргаар Г.Ганболд, Нарийн бичгийн даргаар нь О.Сумъяасүрэн ирсэн. Мөн УИХ-ын гишүүн Г.Ганболд, О.Сумъяасүрэн нар “Бандид ламтан” санг хамтран эзэмшдэг гэх мэтээр хувь, хувьсгалын холбоо хамаарал их аж. Хамгийн ноцтой нь, Г.Ганболдыг 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас нэр дэвших үед О.Сумъяасүрэн сонгуулийн штабыг нь ахалж, түүгээр зогсохгүй өөрийнхөө “Жигүүр-Оргил” ХХК, “Тэнгэрийн хорвоонжиг” ХХК-уудаар сурталчилгааны санхүүжилтийг нь босгож өгчээ. Улмаар Г.Ганболд УИХ-ын гишүүн болж, намар нь О.Сумъяасүрэн Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдсон байна. Илүү ноцтой нь, Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сард Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэн Хөдөө аж ахуйг дэмжих сан нэртэйгээр шинэчлэн байгуулахад Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч өнөөх О.Сумъяасүрэн гүйцэтгэх захирлаар нь томилогджээ. Өвөрхангай аймагт ИТХ-ын төлөөлөгч албан тушаалтай, “Баянтээг” ХК-ийг ийн эзэмшигч О.Сумъяасүрэнг ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар давхар албан тушаалд томилсон нь УИХ-ын гишүүн Г.Ганболдын дэмжлэг аж. Ингэснээр, О.Сумъяасүрэн нь Улаанбаатар, Өвөрхангай хооронд “гүйдэл”-тэй болжээ. Товчхондоо, УИХ-ын гишүүн Г.Ганболд найз О.Сумъяасүрэнгээ Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар томилуулсан нь цаанаа Баянтээгийн уурхайгаас хууль бусаар нүүрс “гаргаж”, Чойроор дамжуулан урагш нь гаргахад “тусалж” байсны шагнал байж болзошгүй байгаа юм.
| НҮҮРСНИЙ СОНСГОЛ ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН Г.ГАНБОЛДЫГ НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |