• Өнөөдөр 2024-05-14

Нүүрсний сонсголыг явуулах Түр хороог татан буулгаж, Х.Нямбаатар сайдаар ахлуулсан шинэ ажлын хэсэг томилжээ

2023-06-19,   449

 
УИХ-ын дарга Г.Занданшатар Нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хороог татан буулгаж, шинээр байгуулах захирамж гаргажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан  Түр хороонд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байсан учир татан буулгах шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна.
 
Нүүрсний сонсгол зохион байгуулах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах бол УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар багтжээ.
 
УИХ-аас хилийн боомтоор ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийг шалган тогтоох түр хороог 2022 оны зургадугаар сарын 16-нд байгуулсан юм. Хугацаа нь дууссан ч түр хороо доривтой ажиллаж чадаагүй учраас хугацааг нь зургаан сараар сунгасан. Гэтэл сунгасан хугацаандаа ч сонсголоо хийж чадаагүй бөгөөд энэ сард түр хорооны хуулийн хугацаа дуусах юм. Иймд нүүрсний хулгайн асуудлаарх сонсголын энэ хаврын чуулганаар багтаж хэлэлцүүлэх товтой байгаа аж.
 

 


Нүүрсний сонсголыг явуулах Түр хороог татан буулгаж, Х.Нямбаатар сайдаар ахлуулсан шинэ ажлын хэсэг томилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188