• Өнөөдөр 2024-05-15

Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлтийг хэрхэн авахыг удахгүй мэдээлнэ

2023-06-16,   258

2023 оны төсвийн тодотголыг баталлаа. Улмаар хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдэд мөнгөн тэтгэмжийг нь нөхөж олгож, цалин, тэтгэвэр нэмэхээр болсон юм. Энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа танилцууллаа.
 
Тэрбээр "Өмнө танилцуулж байсанчлан иргэдийн амьжиргааг дэмжих, нэн шаардлагатай төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэх, долоодугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг үлдсэн есөн хувьд нөхөн олгох, халамжийн тэтгэмж, байнгын асаргаатай иргэд, хүүхдүүдийн тэтгэмжийг 2-3 дахин нэмэгдүүлж байна. Ирэх долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох журмуудыг батлуулна. Журам батлагдсаны дараа хүүхдийн мөнгийг хэрхэн нөхөн олгох, тэтгэвэр, цалинтай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулж, батлууллаа. Хүүхдийн байгууллагыг хүүхдийн хамгаалал, хөгжил рүү чиглэсэн болгохоор шийдвэрлэлээ. Аймаг, орон нутгийн байгууллагуудын автомашиныг хэмнэлтийн горимд шилжүүлсэн байснаас хүүхдийн байгууллагынхыг уян хатан болголоо" гэв. 

Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлтийг хэрхэн авахыг удахгүй мэдээлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188