• Өнөөдөр 2024-05-15

Б.ЖАВХЛАН: Төсөвт 1.8 их наядын тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохоор боллоо

2023-06-16,   532

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцүүлэн баталлаа. Үүнтэй холбоотой мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өглөө.
 
Тэрбээр "2023 оны төсвийн тодотгол батлагдлаа. Энэ удаагийн тодотголыг нэг их наяд 896 тэрбум төгрөгөөр батлагдлаа. Улмаар Монгол Улсын 2023 оны төсвийн үндсэн тэнцэл 23 их наяд болж байгаа юм. Цалин, тэтгэвэр, зорилтот тэтгэмж, хүүхдийн мөнгө, нийслэлийн түгжрэлийг бууруулах 21 төслийг үргэлжлүүлэн дуусгах төсвийг шийдсэн тодотгол боллоо. Энэ удаагийн тодотгол өнгөрсөн жилээс хойш авч хэрэгжүүлсэн богино хугацаанд экспорт, төсвийн тэнцлийн алдагдлаас гарах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, 2022 оны төсвийн алдагдлыг бууруулах шат дараалсан арга хэмжээнүүдийг авсны үр дүнд бий болсон.
 
2022 оны төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг гарах байсан бол 980 тэрбум болж 1.5 их наяд төгрөгөөр буурсан. Энэ жил 650 сая ам.долларын гадаад өрийг төлж барагдуулаад байна. Ес, арванхоёрдугаар сард Хөгжлийн Банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй хоёр том бондын нэгийг одоогоор төлж барагдуулахад бэлэн боллоо. Евро бондын 500 сая доллараас 390 сая долларыг төлөөд байна. Үлдсэн хугацаанд өрийг барагдуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна" гэлээ. 
 
ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Төсвийн тодтголыг батлуулснаар төрийн алба хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг ыүх хүүхдэд олгох, байнгын асаргаатай иргэд хүүхдийн тэтгэмжийг 2-3 дахин нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар болсон. Ирэх долоо хоногт холбогдох журмуудыг хэлэлцүүлэн батлуулна. Ингэснээр хүүхдийн мөнгийг ямар журмаар олгох вэ гэдэг мэдээллийг хүргэнэ" гэлээ. 
 

Б.ЖАВХЛАН: Төсөвт 1.8 их наядын тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохоор боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188