Уулзалтын эхэнд Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Тина Юү нар Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар ирсэн Байнгын хорооны гишүүдэд талархал илэрхийллээ.
Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний хүрээнд хэрэгжүүлж буй үндсэн гурван төсөл болох Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл болон Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн талаар ерөнхий мэдээлэл өгч, төсөл тус бүрийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлууд, хэрхэн шийдвэрлэж буй талаар холбогдох төслийн захирлууд тус тус танилцуулга хийж, гишүүдийн сонирхсон асуултад хариулав.
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байна гэлээ. Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт цэвэр ус бохирдуулахад авах арга хэмжээний тухай хэрэгжилтийг хангуулах тал дээр санал, зөвлөмжийг Байнгын хороонд ирүүлснээр бид Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамдуудтай хамтран хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болох тал дээр хамтран ажиллах болно” гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ц.Идэрбат, Б.Бейсен нар төсөл хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын дүүргээр хязгаарлалгүй хөдөө орон нутгийн төвүүдэд ундны усны эх үүсвэрийг хадгалах, хэрэглэгчдэд түгээх, саарал усыг дахин ашиглах талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн загвар хөтөлбөр хэрэгжүүлэн, ундны ус түгээх жишиг төвийг байгуулах, цэвэр усны хэрэглээг зөв зохистой болгох, усны талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хэвшил хандлагыг өөрчлөхөд анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ.
Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Мянганы сорилтын II Компакт гэрээ 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд тус гэрээнд заасан төсөл, хөтөлбөрүүдийг таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэл Улаанбаатар хотод ойрын хугацаанд учирч болзошгүй усны хомстохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ус хангамжийг газрын доорх усны нөөцөөс урт хугацаанд, тогтвортойгоор нэмэгдүүлэхийн зэрэгцээ ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний өртгийг бууруулж, хүртээмжийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах аж.
| Байнгын хорооны гишүүд Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцтай танилцлаа |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |