УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар “Парламент-Ток”нэвтрүүлэгт оролцож, улс төр нийгмийн асуудлаар ярилцсан. Тэгвэл энэ үеэр үнийн өсөлт, ард иргэдийн амьжиргааны түвшинд ямар хүндрэл үүссэн талаар гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР: Ард түмний амьдрал хүнд, цалин тэтгэвэр нэмэх нь зөв. Нэг сая төгрөг иргэний халаасанд байлаа гэхэд 400 мянган төгрөг нь үнийн хөөрөгдөлд идэгдээд байна. Төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой доод түвшинд барих үүргийг Монголбанк, Засгийн газар хүлээсэн.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: Төр хэзээ ажлаа хийх вэ. Махны үнэ өндөр байна гэдэг асуудлыг иргэд ярьж байгаа. Юмны үнэ өсөж байна гэдэг дээр бид анхаарал хандуулаад байж болохгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР: АНУ саяхан дефольт болох дөхсөн. Тэнд юу болсон гэхээр парламент Засгийн газрынхаа оруулж ирсэн бодлогыг дэмжихгүй гацааж байгаагаас дефольт үүсэх гээд байна. Их хурлын зүгээс Засгийн газраас оруулж ирж байгаа нэг ч хуулийн төслийг гацааж байгаагүй. Цар тахлын үед ч бид цахимаар хуралдаад асуудлыг шийдэж байсан.
ХНХ-ЫН САЙД Х.БУЛГАНТУЯА: Мах, хүнсний ногоо, шатахуун, сүү энэ бүтээгдэхүүнүүд инфляц хөөрөгдөхөд 40-50 хувь нөлөөлсөн. Засгийн газар гол нэрийн бараа бүтээгдэхүүний хангалт, чанар дээр анхаарахаар 2022 оны төсөвт хөрөнгө суулгасан.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР: Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хамгийн нөлөө бүхий институт нь Засгийн газар болсон. Төсөв бол эдийн засагт хамгийн нөлөөтэй хүчин зүйл болжээ. Сангуудын мэдээллийг Их хурлын гишүүд авч чадахгүй болсон. Яагаад өгөхгүй байсан бэ гэдэг нь сая ил боллоо.
ХНХ-ЫН САЙД Х.БУЛГАНТУЯА: Зах зээлийн өрсөлдөөнийг бий болгохын тулд Засгийн газар бодлогоор ч дэмжиж байна, үйл ажиллагааны хүрээнд ч дэмжиж байна. Бид үүнийг 30 жилийн алдаа ч гэж тайлбарлаж байгаа. Эдийн засгийн бүтцийг өөрчлөх гэж бид явж байна. Тэгж байж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурна.
Д.ЦОГТБААТАР: Бид тэгж ойлгож болохгүй. Өнөөдрийн үнийн өсөлтийг 1990 оны үйл явдалтай холбож болохгүй. Өнөөдрийн өсөлт энэ жилд болсон үйл явдлуудаас ил болж байна.
| Д.ЦОГТБААТАР: Их хурлын зүгээс Засгийн газраас оруулж ирж байгаа нэг ч хуулийн төслийг гацааж байгаагүй |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |