Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах асуудалд хэлэлцэгдэж, тогтоол батлагдлаа. Боловсролын зээлийн сан дангаараа Засгийн газрын болон Ерөнхийлөгчийн тэтгэлэг, дэлхийн топ их дээд сургуульд суралцах оюутнуудад зээл олгогдож ирсэн. Сүүлд үүссэн асуудалтай холбоотойгоор төрийн болон төрийн өмчит компаниуд боловсон хүчин бэлдэх асуудлыг цэгцлэх нь зүйтэй юм байна гэж үзлээ. Ялангуяа Боловсролын зээлийн сангаас гадна Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, ИНЕГ, “Эрдэнэт” үйлдвэр зэрэг байгууллагууд тус тусдаа боловсон хүчний асуудлаа шийддэг байсан. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан тогтоолоор эдгээр боловсон хүчин бэлтгэх бодлого, сургалтын тэтгэлэг, зээлийг дан ганц Боловсролын зээлийн сан хариуцах нь зүйтэй гэсэн шийдвэр гарлаа. Энэ шийдвэртэй холбоотойгоор Л.Энх-Амгалан сайдад нэг сарын хугацаатай үүрэг өглөө. Энэхүү журмыг шинээр баталж, сонгон шалгаруулалт хийдэг журмыг системд нэвтрүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах үүрэг өгсөн. Ингэснээр энэ асуудал эцэслэгдэн шийдэгдлээ. Мөн энэ хүрээнд 2023 онд дэлхийн топ их, дээд сургуульд тэнцсэн оюутнуудад олгох тэтгэлэг, түүний сонгон шалгаруулах ажиллагаанд тодотгол хийгээд, өнөөдрийн батлагдаж байгаа системээр шалгалтыг явуулах шийдвэр гарсан. Цаашид Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, зээлийг ялгаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, салгаж шийдэж, тодорхой болгоно. Эрэлттэй мэргэжлийн мэдээллийг ил зарлаж, тэтгэлэг, зээл олгоно. Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа зөвхөн зээл олгоход чиглээд байдаг бол журмыг нь тодорхой болгосноор зээлийн эргэн төлөлт хэрхэн хийгдэж байгаа нь тодорхой болно. Мөн төрд үйл ажиллагаа явуулдаг 24 сангийн системийг энэ зарчмаар өөрчилж, цэгцэлнэ. Энэ жил ирэх долоо, найм, есдүгээр сард хийгдэнэ” гэв.
| Д.АМАРБАЯСГАЛАН: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, ИНЕГ ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ ОЛГОЖ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛДЭХГҮЙ. БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН ХАРИУЦДАГ БОЛНО |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |