• Өнөөдөр 2025-07-18

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Улсынхаа нэрээр зээл авч бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулсан Өршөөлийн хууль баталсан гашуун түүх манайд бий

2023-06-09,   563

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцүүлж эхэллээ. Хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд танилцуулж байна. 
 
Тэрбээр “Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлаж, шинэ 30 жилийг эхлүүлж байгаа эрхэм гишүүдэд талархал илэрхийлье. Одоо бид холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, олон нийтийн төлөөлөх чадамжийг нэмэгдүүлэх түүхэн хариуцлагын өмнө ирээд байна.  Усны мандал дээр харагдах мөсөн уулын оройг ярилцаж, цаг алдахын оронд усны гүнд орших системийг углуургаар нь өөрчлөхөд та  ид хамтарч ажиллах нийгмийн шаардлага байна. Монгол улс өрийн дампуурлаас гарч эхэллээ. Улсынхаа нэрээр зээл авч бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулсан өршөөлийн хууль баталсан гашуун түүх манайд бий. 
 
МАНАН дэглэм өдрөөс өдөрт нуран унаж, хүзүүвч тогтолцоот цагаан захтнууд задарсаар байна. Гагцхүү бид эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлэх нь зүйтэй” гэлээ. 
 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Улсынхаа нэрээр зээл авч бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулсан Өршөөлийн хууль баталсан гашуун түүх манайд бий
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 04:10:53
    ЭРГЭЖ сөхөх хэрэгтэй: ЭНЭ зээлийг өршөөж болохгүй. ЭНЭ хуулийг эргэж авч үзъе
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188