УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж байна.
Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН: Манайд тулгамдсан асуудлын нэг нь эрчим хүчний асуудал болсон. Цаашид бид эрчим хүчний дутагдлаас гарах шаардлагатай. Алийн болгорн гаднаас эрчим хүч импортлох вэ. Тиймээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулах хуулийн төслийг дэмжиж байна. Цаашид Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах юм уу. Сэргээгдэх эрчим хүч бид барих уу. Эдийн засгийн яам тодорхой бодлоготой болмоор байна. Жилээс жилд манайд сэргээгдэх эрчим хүч барьж өгөх саналтай гаднын хөрөнгө оруулагчид нэмэгдэж байна. Гэтэл манайх өндөр өртөгтэй гээд сэргээгдэх эрчим хүчийг дэмждэггүй. Хүрэн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулахаа зогсоож байгаа.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2019 онд өөрчлөлт оруулсан. Одоо тендер зарлаад аль хямд үнэ өгсөн аж ахуйн нэгжийг шалгаруулах зохицуулалттай. Сэргээгдэх эрчим хүч нэн ялангуяа нар салхины эрчим хүчийг дэмжихэд төвийн эрчим хүчний системд хоёр хүндрэл байна. Эхнийх нь техникийнх, дараагийнх нь холбогдсон ес, холбогдох гэж буй 11 аж ахуй нэгжийн үнэ асар өндөр байна. Нарных 15 цент, салхиных дунджаар 9.4 центийн үнэтэй байна. Энэ үнээр төвийн эрчим хүч худалдан авахад санхүүгийн хүндрэлтэй. Одоо байгаа есөн сэргээгдэх эрчим хүчийг зохицуулахад ОХУ-аас зохицуулалт хийж ирсэн.
| Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Сэргээгдэх эрчим хүч нэн ялангуяа нар салхины эрчим хүчийг дэмжихэд төвийн эрчим хүчний системд хоёр хүндрэл байна |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |