• Өнөөдөр 2025-07-18

УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотыг 40 хувиар нэмэгдүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

2023-06-08,   491

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгох саналыг гишүүдийн олонх дэмжээгүй юм. Харин чуулганы нэгдсэн хуралдаан дээр хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаснаар дахин санал хураалаа.
 
Тодруулбал УИХ-ын дарга Г.Занданшатар,  УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар,Т.Доржханд нар сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэх зарчмын зөрүүтэй санал гаргалаа. Улмаар зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх дэмжиж, эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиар нэмэгдүүлэхээр тогтов. 
 

УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотыг 40 хувиар нэмэгдүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188