• Өнөөдөр 2025-07-18

"Тавантолгой" ХК-ийн онцгой дэглэмийг цуцалж, П.Сайнзоригийг БЭТ-өөс чөлөөлөв

2023-06-07,   541

     Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний 450 дугаар тогтоолоор “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, мөн зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилон ажиллуулсан.
 
    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа.Өнгөрсөн хугацаанд Тавантолгой ХК-д тавьсан онцгой дэглэм үр дүнтэй байсан гэж үзээд хугацааг хойшлуулалгүй, дуусгажээ.

"Тавантолгой" ХК-ийн онцгой дэглэмийг цуцалж, П.Сайнзоригийг БЭТ-өөс чөлөөлөв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188