Их хурал сөрөг хүчин ч үгүй, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх гишүүн ч үгүй гаргасан жимээрээ нэг зарчмаар ажиллаад удаж байна. Үнэний төлөө дуугарсан нэгнийг нь улс төрөөс арчиж, намнах ажлыг явуулсаар өнөөдрийн парламент нэг хэвэнд цутгачихсан юм шиг унтаа, улбайж сулбайсан уйтгартай улс төрийг бий болгочихжээ. Шудрага үнэний төлөө дуугарсных нь төлөө улс төрийн хайчинд оруулж, хууль зөрчин байж улс төрөөс шахан гаргасан төлөөллийн нэг бол яалт ч үгүй УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр билээ.
2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр Сонгуулийн тухай хуулийг зөрчин байж хэд хэдэн улстөрчийг цагдан хорьсны дунд олонх нь хэлмэгдэж байв. Хуулиас дээгүүр эрх мэдлийг шүүх, прокурорын байгууллага гүйцэтгэж, хуулийнхан дүрэмгүй аашласан энэ үйл явдлын ард нэг хүн биш нийт сонгогчдын эрх ашиг зөрчигдсөн гэдгийг нэхэн сануулъя.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг улс төрөөс явуулах, шахан хавчих ажлыг эртнээс төлөвлөж, зохион байгуулалттай эхлүүлсэн гэдгийг хэд хэдэн үндэслэлээр хардаж болохоор байна. Анх УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олсгосон. Ингэхдээ тус зээлээ арилжааны банкаар дамжуулж хүү тооцоогүй гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь хөндөж эхэлсэн байдаг.
Улсын ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг ажлаа хүлээж авахтайгаа зэрэгцээд л Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Их хуралд гаргаж байв. Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Их хуралд өргөн мэдүүлснээр түүнд улс төрийн хэрэг тохох, улс төрөөс гаргах ажил биелэлээ олж эхэлсэн байдаг. Яг үүнтэй зэрэгцэн намын нөхөд нь ч Н.Номтойбаяраас нүүр буруулж, намаасаа хөөх шийдвэрийг хүртэл гаргаж байв. Улсын Ерөнхий прокуророос Н.Номтойбаярыг яллагдагчаар татан бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа хүргүүлснээс нэг сарын дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 25-нд УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлүүлэх санал дээр гишүүдийн олонх нэгдсэн байв. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлсэн ч тогтоолыг гишүүдийн 65 хувь нь дэмжээгүй. Ингэснээр Н.Номтойбаярыг бүрэн эрх хэрэгжих УИХ-ын гишүүн хэвээр үлдэхээр болсон. Гэвч тэрбээр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаар болсноо албан ёсоор мэдэгдэж, гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Угтаа бол хийгээгүй хэргийнхээ төлөө хилсээр ял үүрэхгүй гэх үндсэн шугамыг барьж, халдашгүй бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулсан гэсэн үг.
Хачирхалтай нь, түүнийг бүрэн эрхээсээ түдгэлзсэн даруйд сүр дуулиан болоод байсан Нийслэлийн прокурорын газраас мөнөөх Н.Номтойбаярт тохоод байсан 3.9 тэрбум төгрөгийн хохирол байхгүй гэсэн тогтоол гаргаж, зохимол хэрэг үүсгэсэн гэдгээ нотолсон. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаярт улс төрийн зохиомол хэрэг тохож, улс төрөөс холдуулах гэсэн захиалгат ажил өрнөж байсны нотолгоо нь энэ болсон билээ.
Хэрэг ингээд ч хаагдсангүй. УИХ-ын ээлжит сонгуульд Н.Номтойбаяр Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдэж, сонгуульд нэр дэвших үнэмлэхээ гардаж авахтай зэрэгцүүлэн шүүхээр хаасан мөнөөх 3.9 тэрбум төгрөгийн хэргийг дахин сөхөж эхэлсэн. Улмаар 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд буюу түүнийг УИХ-ын гишүүнд нэр дэвших үнэмлэхээ аваад ердөө хоёрхон хонож байхад нь Нийслэлийн прокурорын газраас түүнд холбогдох хэрэгт үндэслэж, яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Удалгүй сонгуулийн компанит ажил эхэлсэн цаг хугацаанд буюу 2020 оны тавдугаар сарын 28-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Ренчинхорол өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, “Мөрдөн байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй, загнаж дарамтласан” гэх үндэслэлээр Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гарсан. Угтаа бол Сонгуулийн тухай хуулийн 35.2.1 дэх заасан “Сонгуульд нэр дэвшигчийн цагдан хорих, саатуулах, баривчлах үйл ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авалгүй, дур мэдэн гүйцэтгэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн байж түүнийг цагдан хорьж, хуулийн байгууллага хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж байлаа.
Түүнчлэн Шүүхээс цагдан, хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн, тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий, баримт, мэдээлэл байгаа үед, гэмт хэрэг үйлдэж болзошгүй, Шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй үед цагдан хорих хуулийн зохицуулалттай. Харамсалтай нь, тухайн үед Н.Номтойбаяр эдгээрийн алийг ч хангаагүй байхад цагдан хорьсон нь сонгуулийн сурталчилгааг саармагжуулах, улс төрд дахин оруулахгүй байх компанит ажил байсныг гэрчилж байгаа юм. Үндсэндээ Н.Номтойбаярыг дахин улс төрд оруулахгүй нь тулд хууль зөрчин байж хаалт хийх эцсийг аргыг тэд авсан гэсэн үг.
Энэ мэт захиалгат хэргийн ард чухам юу өрнөсөн бэ, хэний эрх ашиг байсан гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. Эргэн санахад Н.Номтойбаярт 3.9 тэрбум төгрөгийн хэргийг анх С.Мөнхгэрэл гэгч прокурор нээж байв. Тэрбээр дүүргийн прокурорын газраас нийслэлийн прокурорт дэвшин томилогдсоныхоо маргааш нь энэ хэргийг нээсэн байдаг. Харин прокурор Д.Пүрэвдагва орон нутгаас нийслэлд томилогдсон даруйдаа Н.Номтойбаярт яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгч Д.Ренчинхорол нь орон нутгаас дүүрэг томилогдсоныхоо маргааш түүнийг цагдан хорих шийдвэр гаргаж байлаа. Тухайн шүүгч нарыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед томилсон бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд нар Ерөнхийлөгчийг Төрийн орднын зүүн буланд хэн нэгэнд ял товлоод сууж байдаг хэмээн чуулганы индэр дээрээс сануулж байсан удаатай. Эндээс уншигчид Н.Номтойбаярын хэргийн цаана ямар үйл явдал өрнөсөн бэ гэдгийг тунгаах биз ээ.
Өнөөдөр ч Н.Номтойбаярыг улс төрд эргэн ирэхээс олон хүн айж байгаа гэх нь бий. Хэрэв тэр улс төрд эргэж ирвэл жинхэнэ сөрөг хүчин болох нь гарцаагүй
Н.НОМТОЙБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС ЯВУУЛАХ ХУУЛЬ ЗӨРЧСӨН АЖИЛЛАГАА БУЮУ УЛСТӨРЧДИЙН ХУЙВАЛДААН |
|
2025-07-17 13:25:18
2025-07-17 12:40:33
2025-07-17 11:54:12
2025-07-17 11:45:34
2025-07-17 11:29:06
2025-07-17 10:33:15
2025-07-17 09:17:46
2025-07-17 08:26:52
2025-07-17 08:07:59
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |