Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой сэтгэл сэртхийлгэм мөн ч олон дуулиантай хэргүүд нийгэмд гарсан даа. Энэ бүх хэрэг дээр УИХ-ын гишүүд тэр дундаа УИХ-ын эмэгтэй гишүүд ганц үг ган хийлгүй нүдэн балай чихэн дүлий явсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл сонгууль ойртсон сургаар тойргийнхоо зүг гүйлдэх болсон гишүүд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг ч алгасалгүй гүйж очоод дунд нь бүжиглэж яваа харагдах.
Мянга мянган хүүхдийн эрх зөрчигдөж, чимээгүй хаалганы цаана уйлж байхад УИХ-ын эрхэм гишүүд хүүхдийн эрхийг хамгаалах нэг ч хуулийн төсөл барьж гүйгээгүй хүүхдийн баяр дээр бүжиглэж байгаа нь дэндүү харамсалтай. Наймхан настай охин харгис дээрэнгүй нэгний балмад үйлдлийг тэвчилгүй хорвоог орхисон, гуравхан настай хүү балмад хэрцгий хойд эцэгтээ зодуулаад амь гуйн тэмцэхэд, хаалттай хаалганы цаана мянга мянган бяцхан зүрх шаналахаас урьтаж хуруугаа ч хөдөлгөөгүй хэр нь хүүхдийн баяр дээр оччихсон баяр хөөр болж байгаа чинь зүйд нийцэхгүй байна УИХ-ын эрхэм гишүүн ээ. Хүүхдийн баяр дээр сонгуулийн сурталчилгаагаа хийхээс наагуур яваа энэ үйлдэл М.Оюунчимэг гишүүнийг хүний эрхийн мэдрэмжгүй гэдгийг дахин батлан харууллаа.
М.Оюунчимэг гишүүн мөн ч олон удаа хүний эрхийн мэдрэмжгүй байгаа харуулсан даа. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэдэд танилцуулах үеэрээ тойрогтоо шороо зөөж гүйгээд, сөхөрч суугаад мод тарьсан зургаа цахим хаягтаа нийтэлсэн нь бас нэгэн олны хошигнох сэдэв болоод амжив.Түүний олны анхааралд өртсөн инээдэмтэй үйлдэл долоон жилийн өмнө Байнгын хорооны хуралдааны үеэр үдийн цайндаа боов идэж, инээмсэглэн суугаа бичлэг нь цахим сүлжээнд нийтлэгдэж “Боов” хэмээн хочтой болсноор эхэлсэн. Мөн өнгөрсөн өвөл “Хотын утаа ихэссэн нь илт мэдэгдэж байна, Зайсанд хүртэл утаа үнэртэж байна” гэж хэлсэн байдаг. Учраа олохгүй мунгинаж, олны хэл амын бай болж, сонгууль дөхөх цагаар сонгогчдодоо бялдуучилж яваа эрхэм гишүүн маань хэзээ улс төрч болон төлөвшиж, төр түшилцэнэ дээ. Олигтой хууль санаачилж чадахгүй бол ядаж иргэдийнхээ өмнө "элийрхээ" зогсоогоосой билээ.
 (62).jpg)
Түүний талаар энэ үйлдлээс гадна албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн баримтууд бий. Тэрбээр төрийн түшээ болоод түмэн олондоо инээд бэлэглэж, төрөл садандаа харин ч нэг хайр элбэрлийг үзүүлсэн байдаг. Төрсөн хүү Б.Энхмөрөнийгөө Боловсролын зээлийн сангийн зээлээр сургаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар томилж байлаа. Угтаа энэ албан тушаалд төрийн албанд долоогоос дээш жил ажилласан хүн хаших ёстой. Харин түүний хүү төрийн албан хаагчийн шалгалтдаа ч тэнцээгүй нэгэн юм. Хүүгээ эрхлүүлээд зогсохгүй төрсөн ах, эгч болон тэдний хүүхдүүдийг төрийн албанд төвхнүүлээд амжсан юм.
Уйваагүй, маанаг үйлдэл нь хэрээс хэтэрсэн түүний ээлжит сонгуулийн шоу юу байх, бол...
| М.ОЮУНЧИМЭГ ГИШҮҮН ОЛОН ХҮҮХДИЙН ӨМНӨ ТАШАА ХАЯЛАН БҮЖИГЛЭХЭД... |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |